Онцгой байдлын сайд Евгений Зиничевийг ОХУ-ын Баатар цолоор нэхэн шагналаа.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зарлиг гарган, ОХУ-ын Баатар цолоор Онцгой байдлын сайд Евгений Зиничевийг нэхэн шагналаа гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлэв.
Евгений Зиничев Красноярскийн хязгаарт албан үүргээ гүйцэтгэж байхдаа хүний амь аврах гэж байгаад харамсалтайгаар амь насаа алдсан юм
