ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ: Зэсийн үнэ 9500 ам.долларт хүрлээ.
Долларын ханш суларч, Чилийн нийлүүлэлттэй холбоотой болгоомжлолын улмаас зэсийн үнэ өсөж, 2011 оноос хойших хамгийн дээд ханшинд хүрчээ.
“Comex” бирж дээр зэсийн долдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 0.94 хувиар өсөж, нэг фунт буюу 0.45 орчим кг 4.38 ам.доллар болсон байна.
