Сүүлийн 24 цагт Коронавируст халдварын 1783 тохиолдол шинээр бүртгэгдэв.
ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллээр өнгөрсөн 24 цагт 10 гаруй мянган хүнд шинжилгээ хийснээс 1783 тохиолдол илэрч шинээр бүртгэгдээд байна. Үүнийг дотор нь задалж үзвэл эрүүл мэндийн 5 ажилтан эмнэлгээс шалтгаалах халдвараар өвчилжээ.
Халдварын 70 орчим хувь нь нийслэл хотод бүртгэгджээ.
