Б.Ууганбаяр: Таван дүүргийн 26 хороонд эрсдэл МАШ ӨНДӨР байна
ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2021 оны гуравдугаар сарын 17-ны 09:00 цагийн байдлаар хүргэлээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын 16 лаборторид 16800 шинжилгээ хийгдэж, 130 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний 129 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
