Дэлхийн өнцөг булан бүрд үерийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ
Дэлхийн хэд хэдэн бүсэд үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдсээр байна. Зүүн Африкийн Кени улсад 4-р сарын дундуур эхэлсэн үерийн улмаас амиа алдсан хүний тоо 228 болж өслөө. Олон арван жил ган гачиг нүүрлэсэн энэ улсад гэнэт их хэмжээний усархаг бороо ороход хөрс нь шингээж чадалгүй үерлэснээ
