Зэрлэг ан амьтдад идэш тэжээл хүргэжээ
Энэ сарын 23-24-нд аймгийн ихэнх нутгаар цас орсны улмаас зэрлэг ан амьтад идэш тэжээлгүйдэх болсон байна. Иймээс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ажилтнууд Түргэн сумын Хиргэнэ, Эмч, Атар зэрэг газарт өвс тэжээл, давс хужир хүргэж зэрлэг амьтдын амьдрах орчинд дэмжлэг үзүүлсэн байна.
