Ховд аймагт шүлхийгээр өвчилсөн болон шинж тэмдэг илэрсэн малын тоо нэмэгджээ

Ховд аймагт шүлхийгээр өвчилсөн болон шинж тэмдэг илэрсэн малын тоо нэмэгджээ

Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар шүлхийгээр өвчилсөн болон шинж тэмдэг илэрсэн малын тоо өмнөх өдрөөс нэмэгджээ. 

Булган суманд 149, Үенч суманд 257, нийтдээ 406 мал шүлхийгээр өвчилжээ. Үүнээс 318 малыг /Булган-61, Үенч-257/ устгалд оруулжээ.

"САТ-1" хэвшлийн гэж оношлогдсон шүлхий өвчин нь одоогоор эмчлэх боломжгүй, урьдчилан сэргийлэх вакцин байхгүй. Тиймээс устгах мөн ариутгалын ажлыг сайжруулахад анхаарч байна.

Нөхцөл байдал, ажлын ачаалалтай холбогдуулан зарим сум, аймгийн төвөөс малын эмч нарыг татаж нэмэлт ажлын хэсэг томилоод байна.

Тиймээс малчид, иргэд та бүхэн хорио цээрийн дэглэмийг баримтлах, мэргэжлийн байгууллагаас өгсөн урьдчилан сэргийлэх арга хэмжээг заавар зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж аймаг, сумын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дагаж мөрдөхийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас уриалж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өнөөдрөөс скүүтер, мопед, сурроныг түр хориглолоо 2026-06-06

Загас агнах, барихыг хориглосон хугацаа 6 сарын 15-нд дуусна.гарчигт тохирсон зураг хийж өг 2026-06-06

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа 2026-06-06

“Шударга ёсны төлөө гүйцгээе” олон нийтийн гүйлт болов 2026-06-06

БНСУ-д болох Дроны ДАШТ-д “Хурдан” клубын тамирчид оролцоно 2026-06-06

Ховд аймагт шүлхийгээр өвчилсөн болон шинж тэмдэг илэрсэн малын тоо нэмэгджээ 2026-06-06

БНСУ-тай стратегийн ашигт малтмалын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2026-06-06

Монгол Улсад хүүхдийн салбарт хэвлэл мэдээлэл үүссэний 100 жилийн ой тохиож байна 2026-06-08

"Усны төлөөх залуучуудын наадам" арга хэмжээг зохион байгууллаа 2026-06-08

Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 2026-06-08

Таван шарын төмөр зам доогуурх "Нүхэн гарц" төслийн явган зорчигч болон дугуйн замыг хийж дуусгажээ 15 цагийн өмнө