Дэлхийн удирдагчид Абэ Шинзогийн биеийн байдалд санаа зовниж буйгаа илэрхийллээ
Дэлхийн улс орнуудын удирдагчид, Засгийн газрууд эрүүл мэндийн шалтгааны улмаас огцрох шийдвэр гаргасан Японы Ерөнхий сайд Абэ Шинзогийн биеийн байдалд санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Мөн тэдний зарим нь найм орчим жилийн турш алба хаших хугацаандаа түүний гүйцэтгэсэн үүргийг сайшаасан байна.
