Дэлхийн мэдээ

Улс орнууд Их Британитай нислэгээ зогсоож эхэлжээ

Их Британид коронавирусний илүү халдвартай шинэ хувилбар илэрсэн тухай өмнө нь мэдээлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор улс орнууд тус улстай зорчигч тээврийн харилцаагаа түр зогсоох арга хэмжээ авч эхэлжээ. Нидерландын эрх баригчид нэгдүгээр сарын 1-нийг хүртэл Их Британиас нислэг хүлээж авахгүй ба

Тайландад өдөрт коронавирусний халдварын 500 гаруй тохиолдол илэрсэн

Тайландад өдөрт коронавирусний халдварын 500 гаруй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан Засгийн газар нийслэл Бангкок хотоос холгүй оршдог мужид зорчих хөдөлгөөний хязгаарлалт гэх мэт арга хэмжээнүүдийг тогтоохоор болжээ. Тайландад ням гарагт халдварын 576 тохиолдол шинээр илэрчээ. Үүнд Самут Сакхон му

Коронавирусний шинэ төрөл дахин гурван оронд илэрлээ

“Мутацид орсон коронавирусний шинэ хувилбар Их Британид бүр есдүгээр сард илэрсэн. Цар тахал дэгдсэнээс хойш дэлхий даяар илэрсэн мутациудыг судалж байна. Вирусний шинэ хувилбарууд хэрхэн тархаж, ямар уршиг дагуулахыг судлах нь маш чухал юм” гэж ДЭМБ-ын шинжээч онцлон тэмдэглээд Их Брита

Лондоны оршин суугчид бямба гаргийн орой хотоос олноороо гарчээ.

Коронавирусний генетикийн шинэ төрөл илэрсний дараа хязгаарлалтуудыг чангатгасантай холбоотойгоор Лондоны оршин суугчид бямба гаргийн орой хотоос олноороо гарчээ.  Шинээр тогтоосон хязгаарлалтууд 12 дугаар сарын 20-ноос хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхээс өмнө оршин суугчид тийнхүү хотоос

Их Британид СOVID-19-ийн шинэ төрөл бүртгэгдэж, нислэгүүдийг зогсоолоо

Их Британид сүүлийн үед илэрч байгаа коронавирусний халдварын шинэ төрлийн тархалтын улмаас Нидерланд улс Британиас онгоц хүлээж авахгүй гэлээ. Нидерландын Засгийн газар тодорхой хугацаанд хэрэгжих уг хорионы талаар болон тус улсад ч Их Британид тархаж байгаа коронавирусний төрөл илэрч эхэлсэн та

Саудын Араб олон улсын нислэгээ зогсоожээ

Хэд хэдэн улсад коронавирусний мутаци бүртгэгдсэнтэй холбоотойгоор Саудын Араб олон улсын нислэгээ түр зогсоож буйгаа мэдэгджээ. “Шинэ вирусны гол шинж чанарын талаарх мэдээлэл тодорхой болох зуур хэд хэдэн улс оронд коронавирусын шинэ омог тархсан тухай Эрүүл мэндийн яамны мэдээлэлд үндэсл

ӨАБНУ-д коронавирусний шинэ төрөл илэрчээ

Шинэ төрлийн коронавирусний хоёр дахь давлагаа манай улсад 12 дугаар сард дэгдэж эхэлсэн хэмээн ӨАБНУ-ын Эрүүл мэндийн сайд Звелини Мкизе мэдэгджээ. “Коронавирусний шинэ хувилбар тархсаны улмаас цар тахлын хоёр дахь давлагаа дэгдсэнийг шинжлэх ухаанаар батлах нотолгоо бидэнд байна. Зүүн Кей

Их Британи урьд өмнө нь авч байгаагүй хатуу хязгаарлалтыг авахаас өөр аргагүй байдалд хүргэжээ.

Халдварт өвчний нөхцөл байдал Лондон хот, Английн зүүн өмнөд хэсэгт урьд өмнө нь авч байгаагүй хатуу хязгаарлалтыг авахаас өөр аргагүй байдалд хүргэжээ. Коронавирусний шинэ хувилбар илэрснээс хойш халдварт өвчний тохиолдлууд огцом нэмэгдэж байна гэж Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдсэ

Израил улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху коронавирусний вакцин хийлгэсэн эхний хүн болов.

Израилд тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху коронавирусний вакцин хийлгэсэн эхний хүн болов. Тэрбээр Тель-Авивын ойролцоох Рамат-Ган хотын “Тель ха-Шомер” эмнэлэгт Америкийн “Pfizer" компанийн вакцинаар тариулжээ. Олон нийтийг вакцинжуулалтад хамруулахыг уриалахдаа би

“BBC” агентлаг “Оны онцлох гадаад тамирчин”-аар Х.Нурмагомедов нэрлэжээ.

Их Британийн “BBC” агентлаг “Оны онцлох гадны тамирчин”-аар Холимог тулааны "UFC" холбооны хөнгөн жингийн үнэмлэхүй аварга, Оросын тулаанч Хабиб Нурмагомедовыг нэрлэжээ. Энэ төрөлд долоо хоногийн дотор хоёр удаа дээд амжилт эвдэж чадсан Шведийн тулгууртай харайлтын

ДЭМБ “COVID-19” цар тахал хаанаас эхтэйг тогтоохоор судалгааны багаа Ухань руу илгээнэ

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага “COVID-19” цар тахал хаанаас эхтэйг тогтоох үүднээс ирэх сарын эхээр судалгааны багаа Хятадын Ухань хот руу илгээхээр төлөвлөж байна. Олон улсын 10 эрдэмтнээс бүрдсэн баг Хятад улсад ирэх сарын эхээр очих зам тээвэр, ложистикийн бэлтгэл

“Pfizer” компани вакцинаа Японд бүртгүүлэх хүсэлтээ өгчээ

Америкийн “Pfizer” компани коронавирусний вакцинаа бүртгүүлэх хүсэлтээ Японы Эрүүл мэндийн яаманд өнөөдөр гаргажээ. Энэ тухай тус компанийн Япон дахь төлөөлөгчийн газрын цахим хуудсанд мэдээлсэн байна. ““COVID-19”-ийн тохиолдол Японд төдийгүй дэлхийн бусад оронд ч өс

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис олон нийтийн өмнө “COVID-19”-ийн вакцин хийлгэнэ

АНУ-ын дэд Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Камала Харрис олон нийтийн өмнө “COVID-19”-ийн вакцин хийлгэнэ гэж шилжилтийн багийн төлөөлөгчид “CNN” сувагт мэдээлжээ. Гэвч тодорхой цаг хугацааны талаар дурдаагүй байна. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байдены хувьд ирэх

“Rio Tinto” компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг Ж.Стаусхолм хашиж эхэлнэ.

“Rio Tinto” компани Австралийн уугуул иргэдийн ариун газрыг сүйтгэсэн асуудлын улмаас гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцрохоор болсон Жан-Себастьян Жакийн халааг авах хүнийг нэрлэлээ. Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компанийн нэр хүндийг сэргээх үүргийг тус компанийн санхүү ха

Путин: Найм хүртэлх насны хүүхэдтэй гэр бүлүүдэд таван мянган рубль нэг удаадаа олгоно.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин найм хүртэлх насны хүүхэдтэй гэр бүлүүдэд таван мянган рубль нэг удаадаа олгох зарлигт гарын үсэг зуржээ. “Хүүхэдтэй гэр бүлүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор найм хүртэлх насны хүүхэдтэй эцэг эхүүд, үрчилж авсан эцэг эхүүд, асран хамгаалагч, харгалзан дэмжигч

Японд пүрэв гарагт коронавирусний халдварын 3200 гаруй тохиолдол илэрсэн

Японд пүрэв гарагт коронавирусний халдварын 3200 гаруй тохиолдол илэрсэн нь тус улсад цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Ингэснээр Японд халдвар авсан хүний нийт тоо 191 мянга давж, 2800 гаруй хүн нас барсан байна. Токио хотод пүрэв гарагт халдварын 822 шинэ т

Японд их хэмжээний цас орж, гэрэл цахилгаан тасалджээ

Японы Ниигата, Хёго мужуудад их хэмжээний цас гурав дахь өдрөө үргэлжлэн орсны улмаас дор хаяж 9 мянган байшин цахилгаангүй болжээ. Япон тэнгисийн эрэгт орших Ниигата мужид хамгийн хүнд нөхцөл байдал үүссэн байна. 12 дугаар сарын 14-ний өдрийн оройноос хойш тус мужид 2 м орчим цас унаж, зам хаагд

АНУ-ын Дотоод хэргийн сайд халдвар авчээ

АНУ-ын Дотоод хэргийн сайд Дэвид Бернхардтын коронавирусний шинжилгээний хариу эерэг гарчээ. Халдварт өвчний шинж тэмдэг өөрт нь илрээгүй бөгөөд гэрээсээ ажил үүргээ гүйцэтгэж байгаа тухайгаа Дэвид Бернхардт мэдэгдсэн байна. АНУ-ын Дотоод хэргийн яам нь хүчний байгууллага биш бөгөөд холбооны

“Twitter” коронавирусний вакцины талаар буруу ташаа мэдээлэл агуулсан жиргээнүүдийг устгана

“Twitter”-н удирдлага ирэх долоо хоногоос коронавирусний вакцины талаар буруу ташаа мэдээлэл агуулсан жиргээнүүдийг устгахаа мэдэгджээ. Тодруулбал, хүмүүсийн эрүүл мэндэд зориуд хохирол учруулах, тэдэнд хяналт тавих зорилгоор вакцин хэрэглэж, вакцинжуулалтын ажлыг явуулж байна гэсэн таша

Биткойны ханш хамгийн оргил үедээ 21.298 ам.долларт хүрчээ

Биткойны ханш арилжааны явцад 9.5 хувиар өсөж, хамгийн оргил үедээ 21.298 ам.долларт хүрчээ. Тийнхүү тус криптовалютын ханш түүхэн дээд үзүүлэлтийг шинэчилсэн байна. Орон нутгийн цагаар 08:06 цагийн байдлаар биткойны ханш өссөөр 21.311 доллараар (+ 9,6%) арилжаалагдаж байна. Биткоин нь блокчейны

Израилын Ерөнхийлөгч Эрүүл мэндийн сайд нар хамгийн түрүүнд шууд эфирээр вакцин хийлгэнэ

Израилын Ерөнхийлөгч Реувен Ривлин, Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Эрүүл мэндийн сайд Юлий Эдельштейн нар хамгийн түрүүнд вакцин хийлгэхээр болжээ. Тус улсад энэ амралтын өдрүүдэд коронавирусээс сэргийлэх дархлаажуулалт эхлэх юм. Биньямин Нетаньяху, Юлий Эдельштейн нар 12 дугаар сарын 17-ны бям

Энэтхэгийн иргэдийг вакцинжуулахын өмнө эсрэг биетийн шинжилгээ хийнэ

Энэтхэгийн эрх баригчид вакцин хийлгэх ээлж дарааг тодорхойлохын тулд хүн амаа эсрэг биетийн шинжилгээнд аль болох өргөн хүрээнд хамруулахаар шийджээ. Энэ нь халдвар авсны дараа бие махбодийг хамгаалдаг, цусан дахь эсрэг биетийн түвшнийг тодорхойлдог ELISA шинжилгээ /enzyme-linked immunosorbent a

Дэлхий дахинд 585 мянга гаруй хүн коронавирусний халдвараар өвчилжээ

Дэлхий дахинд 24 цагийн хугацаанд 585 мянга гаруй хүн коронавирусний халдвараар өвчилж, нийт тохиолдлын тоо 74.1 сая болжээ. ДЭМБ-ын мэдээлснээр нас баралт 1.6 сая даваад байна. АНУ, Бразилд хоногт илэрсэн халдварын тоо анхаарал татжээ. АНУ-д 24 цагийн хугацаанд 202 мянган тохиолдол батлагдсан бо

Их Британид нэг долоо хоногийн хугацаанд 140 мянга орчим хүнд эхний тунг тариад байна

Их Британид “COVID-19”-ийн вакцинжуулалтын хөтөлбөрийг эхлүүлснээс хойш нэг долоо хоногийн хугацаанд 140 мянга орчим хүнд эхний тунг тариад байна гэж уг хөтөлбөрийг хариуцсан сайд Надхим Захави лхагва гарагт мэдээлэв. Их Британи “Pfizer-BioNTech” компанийн вакциныг яаралта

Хятадын "Чанъэ-5" гараг хоорондын автомат станцын капсул хойд нутагт амжилттай газардлаа

Хятадын "Чанъэ-5" гараг хоорондын автомат станцын капсул хойд нутагт амжилттай газардлаа гэж тус улсын Үндэсний сансрын газар мэдээлжээ. Сарны хөрсний дээж агуулсан капсул Өвөр Монголын өөртөө засах орны Сызыван хошууны нутагт Бээжингийн цагаар 01 цаг 59 минутад газардсан байна. Ийнхүү

Путиний хэвлэлийн хурал пүрэв гарагт буюу өнөөдөр болно.

Жил бүр зохион байгуулагддаг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хэвлэлийн хурал пүрэв гарагт буюу өнөөдөр болно. Сэтгүүлчид энэ хурлыг хэвлэлийн их хурал хэмээн нэрлэж заншжээ.  Хурал коронавирусний цар тахалтай холбоотой хязгаарлалтын улмаас харилцаа холбоо-видео хэлбэрээр явагдана. Үүн

Цар тахлын үед аюулгүй ажиллах талаар ISO/PAS 45005 баримт бичгийг гаргажээ

Дэлхий дахинд “COVID-19” халдвар тархалтын улмаас ажил эрхлэлтийг орвонгоор нь өөрчилж, ажил олгогчид урьд өмнө тохиож байгаагүй бэрхшээлүүдтэй нүүр тулаад байна. Үйл ажиллагаагаа үр дүнтэй үргэлжлүүлж, ажилтнуудаа хамгаалахад чиглэсэн цогц бөгөөд ерөнхий удирдамж шаардлагат

Хятад Австралийн нүүрснээс албан ёсоор татгалзлаа

Хятад Австралийн маргаан эдийн засгийн салбарт үргэлжилсээр байна. Ковид-19 цар тахал эхлэхэд Австралийн Засгийн газраас Хятадыг буруутгасан мэдэгдэл хийж, БНХАУ-ын араанд зуугдсан. Улс төрийн маргаан харилцан мэдэгдэл, дайралтаар явагдаж байсан бол эдийн засгийн зөрчилдөөн Австралийн эдийн засаг

ОХУ-ын бүх бүс нутагт “Ковид-19”-ийн вакцинжуулалт эхэлжээ

Коронавирусний эсрэг вакцинжуулалт ОХУ-ын бүх бүс нутагт эхэлснийг тус улсын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко мэдэгджээ. Сайдын хэлснээр, Оросын бүс нутгуудад нийт 1229 эрүүл мэндийн байгууллага вакцинжуулах ажилд оролцож байгаа аж. Вакцин хийлгэсэн хүмүүс Эрүүл мэндийн яамны бүртгэлтэй холбогдс

Дани улс өнөөдрөөс эхлэн хязгаарлалтаа чангатгана

Коронавирусний цар тахалтай хийж буй тэмцлийн хүрээнд 12 дугаар сарын 16-ны лхагва гаргаас эхлэн орон даяар хязгаарлалтын арга хэмжээг чангатгана гэж Данийн Тээврийн сайд Бенни Энгельбрехт “Facebook” хуудсаараа мэдэгджээ. “Халдварын түвшин хэтэрхий өндөр, эмнэлэгт хэвтэн эмчлүүл