БНСУ-ын Каннөн хотод ассан ой, хээрийн түймэр суурин газарт орж иржээ
Өмнөд Солонгосын зүүн хойд эргийн Каннөн хотод ой хээрийн томоохон түймэр асаж байна. Түймэрт 70 гаруй байшин шатаж, оршин суугчдыг нь нүүлгэн шилжүүлж байна. Хуурай цаг агаар, хүчтэй салхи нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгааг албаныхан мэдээлжээ. Салхины хурд секундад 30 метр хүрч ширүүссэн байна.

