УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд энэ сарын 19-нд УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Ж.Алдаржавхлан, Р.Батболд, Б.Жаргалан, Ч.Лодойсамбуу, Б.Найдалаа, Н.Номтойбаяр, У.Отгонбаяр, Х.Тэмүүжин нар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.

УИХ-ын 11 байнгын хороо хуульд заасан эрхлэх асуудлынхаа хүрээнд УИХ-д өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийн талаар санал дүгнэлт гаргах, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, УИХ-ын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй. байнгын хороодын тоо олон байгаагаас шалтгаалан хэлэлцэх асуудал харилцан адилгүй, ажлын ачаалал өөр өөр байна. Түүнчлэн УИХ-ын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт байнгын хороо 25 хүртэл гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар заасан ч өргөн мэдүүлсэн хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэн санал дүгнэлт гаргах, УИХ-ын хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй зарим байнгын хороо 11-12 гишүүний бүрэлдэхүүнтэй буюу хуульд заасан тооны дээд хязгаар 50 хувьд ч хүрэхээргүй байна. Иймд УИХ-ын зохион байгуулалтыг цомхон, үйл ажиллагааг боловсронгуй болгон сайжруулах, бодлогын шийдвэрийг илүү мэргэшсэн байдлаар хэлэлцэн, уялдаа холбоотой, нэгдмэл гаргах, байнгын хороодод харьяалагдах гишүүдийн тоог нэмэгдүүлэх хүрээнд зарим байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээг нэгтгэх, эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дэд хороонд харьяалуулах нь зүйтэй байна гэж хууль санаачлагчид танилцууллаа.

Тиймээс иргэд, байгууллагаас УИХ-д ирүүлсэн өргөдлийг судлах, шинжилгээ хийх, холбогдох санал бэлтгэх болон нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн асуудлыг эрхлэх Өргөдлийн байнгын хороог байгуулах, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хороог Эдийн засгийн байнгын хороонд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороог Нийгмийн бодлогын байнгын хороонд, Ёс зүй, дэгийн байнгын хороог Төрийн байгуулалтын байнгын хороонд тус тус нэгтгэхээр хуулийн төсөлд тусгажээ. Мөн байнгын хороодын эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд Ёс зүйн, Бүсчилсэн хөгжлийн, Эдийн засгийн байнгын хороонд Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн, Инновац цахим бодлогын хөгжлийн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд Агаар, орчны бохирдлын, Хүнс хөдөө аж ахуйн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд Шинжлэх ухааны, Соёл, спорт, залуучуудын дэд хороог тус тус байгуулахаар тусгасан байна.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлд нам эвслийн бүлэг, байнгын хороодын үйл ажиллагаа, УИХ-ын хяналт шалгалтын ажлыг уялдуулан зохицуулах, нам, эвслийн бүлэг, байнгын хороодын саналыг харгалзан ээлжит болон ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох, тухайн 7 хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дараалал, хууль тогтоомжийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хугацааг хэлэлцүүлгийн үе шат бүрээр тогтоох, УИХ-ын төсөв, УИХ-ын дотоод үйл ажиллагаатай холбогдолтой бусад асуудлыг зөвшилцөх чиг үүрэг бүхий зөвлөл ажиллахаар заажээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд орж байгаа дээрх өөрчлөлттэй холбоотойгоор байнгын хороо 32 хүртэл гишүүний бүрэлдэхүүнтэй байх, Төрийн байгуулалтын байнгын хороо, Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнд Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн хоёроос илүүгүй, бусад байнгын хорооны бүрэлдэхүүнд гурваас илүүгүй байх, хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсгийн Ёс зүй дэгийн байнгын хорооны тогтоолоор батлах журмыг Төрийн байгуулалтын байнгын хорооны тогтоолоор батлахаар тусгасан талаар танилцуулав хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2025-06-19

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2025-06-19

Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив 2025-06-19

Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад өндөржүүлсэн бэлэн байдал, гуравдугаар станцад онцгой дэглэм тогтоов 2025-06-19

Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхэллээ 8 цагийн өмнө

УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 8 цагийн өмнө

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 8 цагийн өмнө

БНСУ-ын болон Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 8 цагийн өмнө

ЭМ-ийн Сайд Ж.Чинбүрэн ХӨСҮТ-д ажиллаж улаанбурхан өвчний нөхцөл байдалтай танилцлаа 4 цагийн өмнө

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ 3 цагийн өмнө