БНСУ-ын Засгийн газар, өргөн нэвтрүүлгийн KBS телевизтэй хамтран хиймэл оюун ухааны архив бүрдүүлэхээр ажиллаж байна

БНСУ-ын Засгийн газар, өргөн нэвтрүүлгийн KBS телевизтэй хамтран хиймэл оюун ухааны архив бүрдүүлэхээр ажиллаж байна

АBU”-62-р чуулган 5 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр радио телевизийн өргөн нэвтрүүлгүүдийн удирдах зөвлөл, захирлууд өмнөө тулгардаг асуудал бэрхшээл, хамтран ажиллах боломж гэх зэрэг хэд хэдэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна. Энэхүү хэлэлцүүлгийн үед Япон улсын өргөн нэвтрүүлгийн KBS телевизийн захирал Пак Ман чанартай уран бүтээл хийх, залуу хойч үеийн сонирхлыг татах контент бүтээх, дижитал эрин зуунд хэрхэн зөв арга барил, оновчтой байдлаар шилжих талаар төрөл бүрийн судалгаа хийж байгаа аж.

Дижитал орчин дээр хиймэл оюун ухаан нэвтрэхээр уран бүтээлчдийн хувьд улам төвөгтэй байдалд оруулж байгааг олон улсын радио телевизийн өргөн нэвтрүүлгийн удирдах зөвлөлийнхөн онцолсон юм.

Энэ асуудлын хүрээнд Солонгос улсын KBS телевизийн захирал Пак Ман хэлэхдээ хиймэл оюун ухаанаар хуурамч контент, нэвтрүүлэг, мэдээлэл бэлтгэж хормын дотор хэдэн мянган хүнд түгээж байгаа эрсдэлтэй , аюултай орчинд хэвлэл мэдээллийн салбарынхан оршиж байна. Тиймээс аль ч улс орны хувьд засгийн газраас баталсан хууль, эрх зүйн орчин хэрэгтэй.

Манай улс хиймэл оюун ухааны давуу талыг ашиглан мэдээ мэдээллээ хадгалах, зөвхөн хиймэл оюун ухаанаар бүтээсэн олон ангит кино, нэвтрүүлэг бүтээх, түүхэн хүмүүсийг дүрийг бодит мэт бүтээхээс гадна, засгийн газартайгаа хамтран хиймэл оюун ухааны тусгай мэдээллийн сантай болохыг зорин ажиллаж байна.

Бид хэвлэл мэдээллийн салбартаа нөлөөлж ажиллах зорилгоор байгаль орчноо хайрлан хамгаалах үйлсэд нэгдэж, ажил үйлсээ амжуулдаг сурвалжилга мэдээллийн бүх унаа, машинаа эко болгон шинэчилсэн гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Геронтологийн үндэсний төв шинэ байртай болно 2025-09-12

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх 2025-09-12

Цаг агаарын гамшигт үзэгдлийн мэдээг E-Mongolia-гаар хүргэж эхэллээ 2025-09-15

УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганыг өнөөдөр нээлээ. 2025-09-15

БНСУ-ын “Поско интернэшнл” корпорацтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-09-15

БНСУ-ын Засгийн газар, өргөн нэвтрүүлгийн KBS телевизтэй хамтран хиймэл оюун ухааны архив бүрдүүлэхээр ажиллаж байна 2025-09-15

Хоёр эмэгтэйн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг лхагва гарагт болно 2025-09-16

“102 Police” апплейкшн ашиглалтад орлоо 2025-09-16

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт болно 2025-09-16

Тээврийн хэрэгслүүд маргааш хуучин хязгаарлалтын дагуу хөдөлгөөнд оролцоно. 2025-09-16

БНСУ-ын Сөүл хоттой боловсролын чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 12 цагийн өмнө