ГССҮТ, БНСУ-ын эмч нарын баг нурууны мэс засал эмчилгээг микроскоп ашиглан амжилттай

ГССҮТ, БНСУ-ын эмч нарын баг нурууны мэс засал эмчилгээг микроскоп ашиглан амжилттай

Монголд эмчлэгдэх боломжгүй өвчлөлийг эх орондоо оношилж, эмчилж үндэсний багийн эмч мэргэжилтнүүдийг гадаад улсад сургаж чадавхжуулсан.

Энэ дагуу Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Нурууны мэс заслын тасгийн эмч нар өнгөрсөн 2024 онд БНСУ-ын “Soonchunhyang” их сургуулийн “Bucheon” эмнэлэг болон “Korea” их сургуулийн “Ansan” эмнэлэгт нурууны мэс засал, нурууны төрөлхийн болон хүнд хэлбэрийн муруйлт, гажиг согогийн мэс засал, нурууны нугаламыг солих мэс заслын чиглэлээр суралцсан юм.

Мөн ГССҮТ-өөс олон улсын эмчилгээний арга технологийг тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх, үндэсний чадавхижуулах багт суралцсан эмч мэргэжилтнүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2023 онд “CON MED 4К UHD” нурууны дурангийн аппарат, 2025 онд “Carl Zeiss Pentero 800” микроскоп зэрэг нурууны мэс засал эмчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэжээ.

Тэгвэл энэ сарын 29, 30-ны өдрүүдэд ГССҮТ-ийн Нурууны мэс заслын тасгийн эмч нар БНСУ-ын “Soonchunhyang” их сургуулийн “Bucheon” эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч, профессор Им Сү Бинтэй хамтран нурууны мэс засал эмчилгээг микроскоп ашиглан амжилттай хийлээ.

Тухайлбал, гэмтлийн дараах нурууны эмгэгтэй үйлчлүүлэгчид микроскоп ашиглан хажуугийн хүрцээр нугаламын их биеийг авч, тэлэгч имплант байрлуулж бэхлэх мэс засал эмчилгээг хийснээр шарх болон зовиур бага, хөдөлмөрийн чадвар хурдан хугацаанд сэргэх, эмнэлэгт хэвтэх хугацаа богиносох зэрэг олон чухал давуу талтай байна гэж ГССҮТ-өөс мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

"Робот мэс засал эмчилгээ" -г Хавдар судлалын үндэсний төвд анх удаа хийлээ 2025-12-30

УИХ-ын дарга Н.Учрал иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалахын тулд богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцууллаа 2025-12-30

Улсын арслан Б.Орхонбаяр хоёр дахь удаагаа “Ерөнхийлөгчийн цом”-ын эзэн боллоо 2025-12-30

Санхүүгийн хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 2026-01-01

Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2026-01-01

ГССҮТ, БНСУ-ын эмч нарын баг нурууны мэс засал эмчилгээг микроскоп ашиглан амжилттай 2026-01-01

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2025-2026 оны шинэ жилийн мэндчилгээ 2026-01-01

Нэгдүгээр сард МҮБХ-ноос зохион байгуулах барилдааны хуваарь 2026-01-02

Европын 32 орны иргэд Монголд 30 хоногийн хугацаанд визгүй зорчино 2026-01-03

2026 оны цэргийн бүртгэл E-Mongolia системээр орон даяар явагдана 2026-01-04

Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцвол 25,000 төгрөгөөр торгож, хариуцлага тооцно. 2026-01-05