БНСУ-сын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд холбогдох хэргийн шүүх хурал маргааш болно

БНСУ-сын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд холбогдох хэргийн шүүх хурал маргааш болно

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд холбогдох хэргийн шүүх хурал энэ баасан гарагт зохион байгуулагдахаар болжээ. 

2024 оны 12-р сард цэргийн дэглэм тогтоож, төрийн эрхийг гартаа авахыг завдсан хэрэгт буруутгагдаж байгаа бөгөөд түүнийг "төрийн албан үүргийг онцгойлон саатуулсан" болон бусад холбгдох зүйл ангиар буруутган ял оноох аж. Энэ нь түүнд холбогдох нийт найман хэргийн хамгийн анхны ял шийтгэл болох юм. 

Сөүл хотын Төв дүүргийн шүүх Баасан гарагийн үдээс хойш шийдвэрээ танилцуулна. Үлдсэн долоон хэрэгт холбогдох шүүх хурал 2026 оны турш үргэлжлэх төлөвтэй байна. 

Тус улсын прокурорын тусгай зөвлөл хэлэлцэн дээрх хэрэгт Юн Сог Ёльд 10 хүртэлх жилийн хорих ял оноохыг шаардсан бол өнгөрсөн мягмар гарагт цэргийн дэглэм тогтоож, бослого гаргасан үйлдэлд нь цаазын ял оноохыг шаардсан байна. 

Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Юн Сог Ёль бүх яллагдаж буй зүйл ангиудыг няцааж, цэргийн дэглэм тогтоосон нь үймээн самууны үед улс эх орноо тогтворжуулах зайлшгүй арга хэмжээ байсан гэж мэдэгджээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Монголд тавтай морил” тусгай дугаар нэтфликсээр үзэгчдийн хүртээл болно 2025-12-18

БНСУ-ын ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын цагдан хоригдох хугацааг сунгажээ 2026-01-04

БНСУ-ын ерөнхийлөгч Ли Жэ Мён төрийн айлчлал хийхээр Бээжинд хүрэлцэн ирлээ 2026-01-05

БНСУ-ын прокурорууд Ерөнхийлөгч асан Юн Сок Ёльд цаазын ял төлөвлөжээ 2026-01-14

БНСУ-д нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсчээ.  2026-01-15

БНСУ-сын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд холбогдох хэргийн шүүх хурал маргааш болно 2026-01-15

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёльд таван жилийн хорих ял оноожээ.  2026-01-16

БНСУ-ын ерөнхий сайд асан 23 жилийн хорих ял сонсжээ 2026-01-22

БНСУ-ын Засгийн газрын $5.6 саяын буцалтгүй тусламжаар гаалийн хяналтыг сайжруулна 2026-02-06

БНСУ-ын BTS хамтлагийн тоглолтуудыг кино театруудаар шууд дамжуулна 2026-02-13

Ким Жөн Ун өөрийн залгамжлагчаар охин Ким Жу Эг томилохоор төлөвлөжээ 2026-02-13