Азийн хөгжлийн банк, Геронтологийн үндэсний төвтэй хамтран ажиллана

Азийн хөгжлийн банк, Геронтологийн үндэсний төвтэй хамтран ажиллана

2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй техникийн туслалцааны (ТТ МОН-10388) Ахмад настанд зориулсан тусламж үйлчилгээний чадавх бэхжүүлэх төслийн хүрээнд Геронтологийн үндэсний төвийг бэхжүүлэх талаар хамтран ажиллах уулзалт тус төв дээр боллоо.
Уг уулзалтад Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн бодлогын газрын дарга Ю.Отгонбилэг, Азийн хөгжлийн банкны “Ахмад настанд зориулсан тусламж үйлчилгээний чадавх бэхжүүлэх” төслийн ОУ-ын зөвлөх, Профессор Jae Kyoun Kim, Төслийн зохицуулагч Х.Асыл, санхүүгийн зөвлөх А.Батбаяр, Н.Оюунгэрэл болон Төвийн захирал Д.Бат-Ундрах, ЗТСХА-ны дарга Н.Долгормаа, ЭТҮА-ны дарга Д.Долгоржав, ЭМТҮЧАБА-ны дарга Э.Наранхүү, Ахлах мэргэжилтэн С.Гантуяа нар оролцлоо.
Уулзалтын үеэр АХБ-ны төслийн хүрээнд  настны  эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэх, давтан сургах, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын эмч, мэргэжилтнүүдийг сургах, чадавхжуулах, асаргааны сургалтын хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, сургалтын болон ахмадын асаргаа, нөхөн сэргээх, сэргээн засахын тусламж, үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцов.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхий сайд Г.Занданшатар эрчим хүчний салбарыг тогтворжуулах чиглэлээр үүрэг өгөв 2026-03-01

Сайд Ж.Чинбүрэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай нь танилцлаа. 2026-03-02

“Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэл орон даяар эхэллээ. 2026-03-02

Израил, Иран болон АНУ-ын хоорондын цэргийн ажиллагаа эрчимжиж байна 2026-03-02

Цахилгаан ХЯЗГААРЛАХ хуваарь 2026-03-02

Азийн хөгжлийн банк, Геронтологийн үндэсний төвтэй хамтран ажиллана 2026-03-02

Ойрх Дорнодын бүс нутагт байгаа монгол иргэддээ хандаж ГХЯ-наас дараах зөвлөмжийг гаргажээ 2026-03-03

“Бүргэдийн баяр” энэ сарын 7, 8-нд болно. 2026-03-03

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна 2026-03-03

НИТХ-аар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолыг хэлэлцэн баталлаа 2026-03-03

Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно 2026-03-03