Дархан-Уул аймагт менингококкт өвчний тохиолдол бүртгэгджээ

Дархан-Уул аймагт менингококкт өвчний тохиолдол бүртгэгджээ

Дархан-Уул аймагт энэ сарын 2-ны өдөр менингококкт халдварын 1 тохиолдол бүртгэгджээ. Менингококкт халдвар нь Neisseria meningitidis нянгаар үүсгэгддэг, богино хугацаанд хүндэрч болзошгүй аюултай халдвар юм. Нярай,бага насны хүүхдэд хурдан явцтай илэрдэг.

Бага насны хүүхдэд илрэх шинж тэмдэг:

  • 38°С-аас дээш халуурах
  • Уйламтгай, тайвшрахгүй байх
  • Хөхөө муу хөхөх, хоолонд дургүй болох
  • Бөөлжих
  • Нойрмоглох эсвэл сулрах
  • Арьсан дээр ягаан, хөхөвтөр жижиг цусархаг тууралт гарах (даралтаар арилахгүй)
  • Толгойн зулай товойх (нярайд)
  • Гар, хөл хүйтэн болох
  • Таталт өгөх

Анхаарах: Тууралт нь эхэндээ жижиг цэг хэлбэртэй гарч, богино хугацаанд томорч, тархах боломжтой.

Хэрэв дээрх шинж тэмдгүүдээс нэг болон хэд хэд нь илэрвэл

- Яаралтай түргэн тусламж дуудаж,

- Хамгийн ойрын эмнэлгийн байгууллагад нэн даруй хандана уу.

Менингококкт халдвар нь цаг, минуттай уралддаг өвчин тул эрт оношлуулж, эмчлэх нь амь насыг аварна. Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ биеийн байдлыг анхааралтай ажиглаж, эргэлзээ төрсөн тохиолдолд өөрөө эмчлэх гэж оролдохгүйгээр мэргэжлийн эмчид хандаарай.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэжээ 2026-03-03

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь 2026-03-04

Өвөрхангай аймагт 300 ортой жишиг нэгдсэн эмнэлгийг байгуулна 2026-03-04

УИХ-ын дарга Н.Учрал эхлээд Ардын түр Засгийн газар байрлаж байсан байраар зочиллоо. 2026-03-04

ЗГ: Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа 2026-03-04

Дархан-Уул аймагт менингококкт өвчний тохиолдол бүртгэгджээ 2026-03-04

“Хотула” аппликейшн ашиглан автомашины торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо 2026-03-05

Сайд Ж.Чинбүрэн АШУҮИС-ийн Говь-алтай дахь салбар анагаах ухааны сургуульд ажиллав 2026-03-05

ХАВРЫН ШАР УСНЫ ҮЕРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026-03-05

Сонгинохайрхан дүүрэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 3 байршилд зохион байгуулна 19 цагийн өмнө

Шинээр томилогдсон Элчин сайд нар орон нутагт ажиллав 19 цагийн өмнө