Эмийн чанарын хяналтын үндэсний лавлагаа лабораторийн барилга угсралт, засварын ажил бүрэн дууслаа

Эмийн чанарын хяналтын үндэсний лавлагаа лабораторийн барилга угсралт, засварын ажил бүрэн дууслаа

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтанцэцэг, ХӨСҮТ-ийн захирал С.Энхболд нар өнөөдөр Монголын Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторийн барилгын ажлын явцтай танилцлаа.

Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лаборатори байгуулах барилгын ажил өнгөрсөн оны аравдугаар сараас эхэлсэн бөгөөд барилга угсралт, засвар шинэчлэлийн ажил төлөвлөсөн хугацаандаа бүрэн дууслаа.

Үргэлжлүүлэн тавилга, тоног төхөөрөмжийн угсралт, нүүлгэлтийн ажил хийгдэх юм.

Нийт 884 м.кв талбайд батлагдсан зураг төслийн дагуу хийгдсэн тус лабораторийн барилга нь админ буюу оффис, биологийн лаборатори, химийн лаборатори гэсэн гурван хэсгээс бүрдэх ба лабораторийн дөрвөн төрлийн газ, галын дохиоллын систем, хийгээр унтраах систем, агааржуулалт, хөргөлтийн систем, нэрмэл усны систем, холбоо дохиолол, камерын хяналт, зарлан мэдээлэх систем зэрэг инженерийн шугам сүлжээний олон системтэй болохыг Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн М-Си-Эс Пропери ХХК-ийн төслийн менежер Ч.Амарбаясгалан онцлон танилцуулав.

Энэхүү лабораторийг ДЭМБ-ын 1.8 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар шинэчилж байгаа ба барилгын зураг төсөл, угсралтын ажлын тендер, тавилга, багаж тоног төхөөрөмж нийлүүлэх бүх ажлыг ДЭМБ хариуцан зохион байгуулж байгаа юм. Тодруулбал, Олон улсын стандартад нийцсэн Эмийн чанарын хяналтын Үндэсний лабораторид шаардлагатай 45 нэрийн 78 төрлийн багаж тоног төхөөрөмж, туслах хэрэгсэл нийлүүлж, ажилтнуудыг чадавхжуулах сургалт явуулна.

Эм шинжлэх лаборатори нь одоогийн байдлаар жилдээ 2000-2500 дээж шинжилж байгаа бөгөөд шинжилгээний хүлээгдлийн хугацаа 90-100 хоног байгаа бол Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лаборатори болж статус нь шинэчлэгдэн томорсноор үйл ажиллагааны хүчин чадал нь 2-3 дахин нэмэгдэж, хүлээгдэлгүйгээр эмийг шинжлэх нөхцөл бүрдэнэ. Өөрөөр хэлбэл манай улс эмийн чанарын асуудлыг хяналтдаа бүрэн оруулах Үндэсний лавлагаа лабораторитой болж байна.

Тавилга угсралт, нүүлгэлтийн ажил хийгдэх хугацаа болон тухайн хугацаанд шинжилгээний тасралтгүй байдлыг ханган ажиллах тал дээр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас нарийн төлөвлөгөө гарган бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй 2026-03-26

Г.Занданшатар: Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө. 2026-03-27

Австралийн Сидней хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээнэ 2026-03-27

БНХАУ-ын Өвөр Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс малчдад 200 мянган юанийн хандив өглөө 2026-03-27

“АЛТАН ЧАГНУУР-2026” -ЫН ЭЗЭД ТОДОРЛОО 2026-03-27

Эмийн чанарын хяналтын үндэсний лавлагаа лабораторийн барилга угсралт, засварын ажил бүрэн дууслаа 2026-03-27

Ерөнхий сайд Г.Занданшатарын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг авч хэлэлцлээ. 2026-03-28

МАН-ын Бага хурал маргааш 10 цагт хуралдана 2026-03-28

Ж.ЧИНБҮРЭН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨНД ДЭЭР ХЭЛСЭН ҮГ 2026-03-30

Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, станцыг 30 сарын хугацаанд барина 2026-03-30

АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн 2026-03-30