Ерөнхий сайд Н.Учрал: Төр хөгжүүлэгч биш, зохицуулагч байя
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр “Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаан”-д оролцож байна.
Тэрбээр, “Мэдээллийн технологийн салбарт төрийн зуршлаас хувийн хэвшил рүү шилжиж, “Чөлөөлье” санаачилгаар чөдрийг тайлах шаардлагатай. Төр хөгжүүлэгч биш, зохицуулагч байя. Сөргөлдөгч биш дэд бүтэц бүрдүүлэгч байснаар хувийн хэвшил үйлчилгээний шийдэл, хэрэглэгчийн туршлага, инновац, автоматжуулалтыг бий болгодог дэлхийн жишигт нийцүүлнэ” хэмээгээд энэ салбарт тулгамдаж буй онцлох ЗУРГААН асуудлыг бодлогоор шийдвэрлэж, дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдлээ.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.