АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 37 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав

АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 37 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 4 дүгээр сарын 20-24-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 475 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 301 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоогоор ажиллагаанд 174 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байгаа 2 нэр дэвшигчийн талаар томилох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэв.  

Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 128 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 19 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Хяналт шалгалтаар хамаарал бүхий этгээдийг албан тушаалд томилохдоо ашиг сонирхлын зөрчлийн мэдэгдэл гаргаагүй, хуульд заасан нийтлэг үүргийг хэрэгжүүлээгүй, бусдад давуу байдал бий болгосон зэрэг зөрчлийг илрүүлж, авлигын эсрэг хууль тогтоомжид заасан хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүллээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтаар 37 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Х.Нямбаатар: Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга 2026-04-27

Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдлөлт бүртгэгджээ 2026-04-27

Орон нутгийн хурлын нөхөн сонгуульд 5 нам оролцохоо илэрхийлжээ 2026-04-27

Гааль, Татвар, Хилийн боомтын захиргаанд албан даалгавар хүргүүлэв 2026-04-28

Монгол Улсад Генерал цол олгож эхэлсэн түүхт 82 жилийн ой тохиож байна. 2026-04-28

АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 37 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав 2026-04-28

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллав 14 цагийн өмнө

Жолоодох эрх хасагдсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь ГЭМТ ХЭРЭГ. 11 цагийн өмнө

ТАТВАРЫН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ 11 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 11 цагийн өмнө

ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно 10 цагийн өмнө