Дуу цахилгаантай аадар орох тул үер ус, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжлүүлж байна

Дуу цахилгаантай аадар орох тул үер ус, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжлүүлж байна

Монгол орны ихэнх нутгаар өнөөдөр солигдмол үүлтэй, баруун аймгуудын нутгийн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар орно.

Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, заримдаа борооны өмнө түр зуур ширүүсэхийг ЦУОШГ мэдээлэв.

Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24, Эхийн голын Баянбүрд орчмоор 33-38, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр 28-33, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор үүлшиж, бороо орохгүй, салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Багануур орчмоор үүлшиж, дуу цахилгаантай бага зэргийн аадар орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, 23-25 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор үүлшин, дуу цахилгаантай бага зэргийн аадар орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, 21-23 градус дулаан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нийслэлийн дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026-06-15

Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй 2026-06-15

Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо 2026-06-15

Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 2026-06-15

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И Бараалхав 2026-06-15

Дуу цахилгаантай аадар орох тул үер ус, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжлүүлж байна 2026-06-16

Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатортой боллоо 2026-06-16

Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо 17 цагийн өмнө

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 17 цагийн өмнө

Отгонтэнгэр хайрхан уулыг тайх төрийн тахилгын арга хэмжээнд 44,000 гаруй иргэн оролцож байна 8 цагийн өмнө

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид оролцож, төөрсөн алба хаагчийг 48 цагийн дараа эсэн мэнд оллоо 5 цагийн өмнө