Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ш.Бямбасүрэн, Г.Уянгахишиг, Д.Пүрэвдаваа, Н.Батсүмбэрэл нар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.

Хууль санаачлагчдын зүгээс 2015 онд онцгой албан татварын хувь хэмжээг 400 мянган төгрөг, дизель түлшийг 520 мянган төгрөг болгон тогтоосноос үүдэж, завсрын бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж, уг бүтээгдэхүүнд онцгой албан татвар, тусгай зөвшөөрөл шаардахгүй байгаа нь хуурамч шатахуун үйлдвэрлэх гол шалтгаан гэж үзэж байна. Нефть үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг зарим компани хуурамч шатахуун үйлдвэрлэж, иргэдийг хохироосоор байгаа бөгөөд 19-р зуунд тракторын хөдөлгүүрт ашиглаж байсан, өдгөө зөвхөн нисдэг тэрэг, онгоцны сэнс цэвэрлэхэд ашигладаг нафта зэрэг бүтээгдэхүүний импорт манай улсад өссөөр байгаа нь энэ төрлийн түүхий эдийн хольцтой хуурамч шатахуун үйлдвэрлэж, иргэн, аж ахуй нэгжийг хохироож байна гэж үзжээ. Тухайлбал, хольцтой шатахуун хэрэглэснээр машины тоног төхөөрөмж амархан эвдэрч, хоёр жилийн дотор хэрэглээнээс гардаг. Автомашины эвдрэлээс шалтгаалж хар утаа хаяж, хорт бодисын улмаас амьсгалын замын өвчлөлийг нэмэгдүүлж байна хэмээн танилцууллаа. Ялангуяа жирэмсэн эх, бага насны хүүхдүүд хуурамч шатахуун хэрэглэсэн автомашинаас гарах утаанаас болж амьсгалын эд эрхтэн нь гэмтэж буйг тайлбарлав. Тиймээс уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэж үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Цагдан хорих 461 дүгээр анги робот нохой туршилтаар нэвтрүүлжээ 2025-06-18

Хөгжлийн банк БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтын ажиллагаагаа эхлүүллээ 2025-06-18

Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2025-06-19

Хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2025-06-19

УЛААНБААТАР ХОТООС 21 АЙМГИЙН ТӨВҮҮД ХООРОНДЫН ЗАЙ 2025-06-19

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2025-06-19

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2025-06-19

Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив 2025-06-19

Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад өндөржүүлсэн бэлэн байдал, гуравдугаар станцад онцгой дэглэм тогтоов 2025-06-19

Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхэллээ 8 цагийн өмнө

УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 8 цагийн өмнө