Ж.Чинбүрэн: Энэ өвөл томуугийн үед эмнэлгийн коридорт нэг ч хүүхэд хэвтүүлэхгүй

Ж.Чинбүрэн: Энэ өвөл томуугийн үед эмнэлгийн коридорт нэг ч хүүхэд хэвтүүлэхгүй

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрбээр "Энэ өвөл эмнэлгийн коридорт нэг ч хүүхдийг хэвтүүлэхгүй гэсэн том зорилго тавин ажиллаж буй. Үүний тулд вакцин хийж байгаа. Хамрагдалт ч сайн үр дүнтэй явж буй. Одоогийн байдлаар 75 хувьтай явна.  Улаанбурханы өвчлөл дээр вакцин сайн хийсэн учраас өнөөдөр нэг ч тохиолдол нэмэгдээгүй. Гол ажил бол урьдчилан сэргийлэх юм.  2025 онд 316 тэрбум төгрөгийг ЭМДС-д үүссэн өрөнд өгөөгүй байсан бол эмч, эмнэлгийн ажилчдын цалинг 30 хувиар нэмэх боломжтой байсан. 67 мянган ажилчдын цалинг 10 хувиар нэмэхэд 120 тэрбум төгрөг хэрэгтэй. Тиймээс бид сахилга баттай байх хэрэгтэй.

Мөн цочмог эмчилгээний төлбөрийг хасаагүй гэдгийг албан ёсоор хэлье. ЭХЭМҮТ-ийн MRI аппарат эвдрээд засвар хийх 500 сая төгрөгийг шийдэж өгсөн. Тендер зарласан. Хугацаа нь дуусаагүй байгаа юм билээ. 2026 онд шинэ MRI аппарат авах төсөв тавьсан. 

Өндөр өртөгтэй MRI, CT-г заавал улс худалдаж авах шаардлагагүй. Би ХСҮТ-д ажиллаж байхдаа хувийн хэвшилтэй хамтраад 5 тэрбум төгрөгөөр MRI, CT-ийн хоёр аппаратыг байршуулаад талбайн түрээс, орлогоос нь 25 хувийг аваад ажиллуулж байсан. Хувийн хэвшлийнхэн ажиллуулахаар ерөөсөө эвдэрдэггүй шүү дээ" гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.