АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Өмнөд Солонгост хүрэлцэн ирлээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Өмнөд Солонгост хүрэлцэн ирлээ.

Умард Солонгосын тал газар-агаар ангиллын далавчит пуужингуудыг харваснаас хэдхэн цагийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Өмнөд Солонгост хүрэлцэн ирлээ. 

Энэхүү туршилт нь Умард Солонгосын цөмийн зэвсэглэлийг зөвтгөх гэсэн дохио байж магадгүй гэж BBC телевизийн Сөүл дэх сурвалжлагч Жэйк Квон хэлжээ. Төрийн мэдлийн хэвлэлүүдэд мэдээлснээр, пуужингуудыг босоо чиглэлд харвасан байна.

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай уулзах сонирхолтой байгаагаа Д.Трамп өмнө нь илэрхийлсэн боловч одоогоор ийм уулзалт болох шинж тэмдэг алга байна.

Д.Трамп худалдааны хэлэлцээрийг эцэслэн байгуулах шахалтанд ороод буй Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мёнтой уулзана. Өмнөд Солонгосын тал 25 хувийн татварыг 15 хувь болгон бууруулахын тулд АНУ-д 350 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар тохиролцоод байгаа юм.

Өмнөд Солонгост айлчлах хугацаандаа Д.Трамп Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /АПЕК/ дээд хэмжээний уулзалтын хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, АНУ-Хятадын худалдааны асуудлыг хэлэлцэнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол эмч нарт зориулсан “STUDY TOUR” хөтөлбөр БНСУ-д амжилттай эхэллээ. 2025-10-16

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён батлан хамгаалах салбарт тэргүүлэгч дөрвөн гүрний нэг болгох зорилт тавьснаа танилцуулав 2025-10-21

БНСУ-ын ерөнхийлөгч И Жэ Мён солонгос иргэдийн эрх ашгийг хамгаалахыг үүрэг болгов 2025-10-21

Умард Солонгос 2.8 тэрбум орчим ам.долларын криптовалют хулгайлжээ 2025-10-24

БНАСАУ “Далай-газар” ангиллын далавчит пуужингуудыг амжилттай туршжээ 2025-10-29

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Өмнөд Солонгост хүрэлцэн ирлээ. 2025-10-29

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён Дональд Трампад эртний алтан титмийн хуулбарыг бэлэглэжээ.  2025-10-30

"APEC-2025" Дээд хэмжээний уулзалтаар “ГЁНЖҮГИЙН ТУНХАГЛАЛ” батлагдлаа... 2025-11-01

БНСУ-д гурван байршилд “ХУРДАН” цэг ажиллуулж байна. 2025-11-04

БНСУ-ын Samsung компани гурав эвхэгддэг ухаалаг гар утсаа танилцуулжээ.  2025-12-03

БНСУ-ын ерөнхийлөгч Ли Жэ Мён Японд айлчлахаар төлөвлөж байна 2025-12-05