БНСУ-ын ерөнхий сайд асан 23 жилийн хорих ял сонсжээ
БНСУ-ын Ерөнхий сайд асан Хан Дук Су 2024 оны 12 дугаар сард Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлийг цэргийн дэглэм зарлахад тусалсан хэргээр 23 жилийн хорих ял сонслоо.
Мөрдөн байцаалтын явцад Хан Дук Су ерөнхийлөгч Юн Сок Ёлийн гаргасан шийдвэрт гол үүрэг гүйцэтгэсэн нь тогтоогджээ. Тусгай прокурор Чо Ын Сукийн баг бослогын удирдагчийг дэмжсэн, гол үүрэг гүйцэтгэсэн, худал мэдүүлэг өгсөн хэргээр Ханд 15 жилийн хорих ял оноохыг хүссэн. Гэвч Сөүлийн төвийн дүүргийн шүүх ерөнхийлөгчийн зарласан цэргийн дэглэм баталгаажуулсан Ханы шийдвэрийг төрийн эсрэг гэмт хэрэг гэж үзэн илүү хатуу ял оноожээ.
2024 оны 12 дугаар сард Юн Сок Ёль цэргийн онц байдал зарласан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж, БНСУ-ын парламент ерөнхийлөгчийн зарлигийг цуцлахаар санал хураалт явуулж байв. Үндсэн хуулийн дээр гишгэсэн Юн Сок Ёлийг эцэст нь ерөнхийлөгчөөс огцруулж төрийн эргэлт хийхээр завдсан хэргээр яллах ажиллагаа явагдаж байна.


Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.