Алтны үнэ унц нь 4900 ам.долларт хүрчээ.

Алтны үнэ унц нь 4900 ам.долларт хүрчээ.

Чикагогийн таваарын биржид өчигдөр болсон арилжаагаар хоёрдугаар сард нийлүүлэх алтны үнэ 1,3 хувиар өсөж, нэг унц нь 4900.6 ам.долларт хүрчээ.

Мөн Нью-Йоркийн таваарын биржид болсон арилжаагаар хоёрдугаар сард нийлүүлэх алтны үнэ түүхэн дээд үзүүлэлт буюу унц нь 4950 ам.долларт хүрсэн байна.

Геополитикийн тодорхойгүй нөхцөл байдал, АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулна гэсэн хүлээлт, долларын ханш сулрах магадлал, Төв банкууд нөөцөө төрөлжүүлж, түүнд эзлэх долларын хувь хэмжээг багасгаж, алтыг их хэмжээгээр худалдан авч байгаа зэргээс шалтгаалан үнэ тасралтгүй өссөөр байна гэж шинжээчид дүгнэжээ.  

Үнэт металлын зах зээлд оролцогчдын Лондоны холбооноос явуулсан санал асуулгад хамрагдсан шинжээчдийн үзэж байгаагаар, энэ онд алтны үнэ 5000 доллароос давна гэдэг нь нэгэнт тодорхой болсон байна. Тухайлбал, ICBC Standard bank-ны стратегийн шинжээч Жулиа Ду-гийн таамаглаж байгаагаар, алтны үнэ энэ онд дунджаар 6050 доллар/унц орчимд хэлбэлзэх ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.