Зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж, татвараас зайлсхийсэн БНХАУ-ын иргэнийг албадан гаргав

Зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж, татвараас зайлсхийсэн БНХАУ-ын иргэнийг албадан гаргав

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн буюу зөвшөөрөлгүйгээр зочид буудлын үйл ажиллагаа явуулж, Татварын тухай хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зэрэг олон хууль тогтоомж зөрчин ашиг олж, татвараас зайлсхийсэн нь тогтоогдсон БНХАУ-ын иргэн Gao Linzhong-ийг өнөөдөр буюу 2026 оны 5 дугаар сарын 12-ны өдөр албадан гаргалаа.

Дээрх үндэслэлээр тухайн иргэнийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Монгол Улсаас албадан гаргах шийдвэр гаргасан боловч уг шийдвэрийг эс зөвшөөрч, 2025 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд Захиргааны хэргийн анхан, давж заалдах, дээд шатны шүүхэд тус тус  нэхэмжлэх гаргасан. Түүний гаргасан нэхэмжлэлийг гурван шатны шүүх үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон.

Улмаар БНХАУ-ын иргэн Gao Linzhong  нь төрийн байгууллагын хууль ёсны шаардлага биелүүлээгүй, дуудсан цагт ирэхээс зайлсхийх, мөн төрийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийг завдаж, саад учруулсан. Мөн Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн байгууллага зэрэг хууль, хяналтын байгууллагуудад үе шаттайгаар өргөдөл, гомдол гаргаж төрийн албан хаагчийг үндэслэлгүй гүтгэх үйлдэл удаа дараа гаргасан.

Төрийн байгууллагын хуульд заасан чиг үүрэг, шийдвэр гаргах, хууль хэрэгжүүлэх үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр нөлөөлөх боломжгүй бөгөөд гадаадын иргэн, уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд хууль тогтоомжийг чанд мөрдөж, аливаа хууль бус үйлдэлд оролцохгүй байхыг анхааруулж байна гэж ГИХГ-аас мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ 2026-05-11

Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно 2026-05-11

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигчидтэй уулзав. 2026-05-11

Дэлхийн зах зээлд 1 тэрбум орчим баррель газрын тосны хомсдол үүссэн 2026-05-11

Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ 2026-05-11

Зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж, татвараас зайлсхийсэн БНХАУ-ын иргэнийг албадан гаргав 2026-05-12

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026-05-12

УИХ-ын тухай, чуулганы хуралдааны дэгийн тухай, хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026-05-14

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ 2026-05-14

Х.Тэмүүжин, П.Сайнзориг нар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах төсөл өргөн мэдүүллээ 2026-05-14

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026-05-15