АНУ, Ираны хооронд хэлэлцээр байгуулсан дараа ам.долларын ханш уналаа

АНУ, Ираны хооронд хэлэлцээр байгуулсан дараа ам.долларын ханш уналаа

АНУ, Ираны хооронд хэлэлцээр байгуулсан тухай мэдэгдсэний дараа хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, газрын тосны үнэ буурч байгаа хэдий ч дэлхийн валютын зах зээлд ам.долларын ханш унаж байгаа тухай "Bloomberg" агентлаг мэдээлжээ.

Тус агентлагийн мэдээлснээр, газрын тосны ханш унаснаар инфляцын дарамтыг багасгаж байгаа нь Америкийн үндэсний валютын ханшийн хэлбэлзэлд мөн нөлөөлжээ.

Гэсэн хэдий ч ам.долларын уналт хязгаарлагдмал байх төлөвтэй байгаа бөгөөд АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн эерэг үзүүлэлтүүд зэрэг тус улсын эдийн засгийн талаарх таатай мэдээлэл, түүнчлэн Холбооны нөөцийн сан 2026 онд бодлогын хүүг нэмэгдүүлж магадгүй гэсэн хөрөнгө оруулагчдын таамаг ам.долларын ханш эргээд чангарахад нөлөөлж магадгүй гэж шинжээчид үзэж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.