Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2026 оны зургаадугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 31-36 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.
 


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Үдээс хойш бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 26-28 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Үдээс хойш бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 26-28 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Үдээс хойш бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 25-27 хэм дулаан байна.


2026 оны зургаадугаар сарын 18-наас 
2026 оны зургаадугаар сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудийн нутгийн баруун хэсгээр, 19-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хойд хэсгээр, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 18-нд төвийн аймгуудын нутгаар, 19-нд нутгийн зүүн хагаст сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан өдөртөө 10-15 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 2026-06-15

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И Бараалхав 2026-06-15

Дуу цахилгаантай аадар орох тул үер ус, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжлүүлж байна 2026-06-16

Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатортой боллоо 2026-06-16

Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо 18 цагийн өмнө

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 18 цагийн өмнө

Отгонтэнгэр хайрхан уулыг тайх төрийн тахилгын арга хэмжээнд 44,000 гаруй иргэн оролцож байна 9 цагийн өмнө

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид оролцож, төөрсөн алба хаагчийг 48 цагийн дараа эсэн мэнд оллоо 7 цагийн өмнө

Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө 6 цагийн өмнө

Өргөн хэрэглээний эмийг чанарын шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүллээ 45 минутын өмнө