Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

2026 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар Хэнтий нуруунаас эхтэй Туул гол /Алтанбулаг сум/ болон Хараа голын нийт уртын дагууд, Хэрлэн /Өндөрхаан хот/ орчимд, Хангай нурууны өврөөс усжих Онги голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10–25 см нэмэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар Орхон /Сүхбаатар сум/, Хүдэр, Ерөө / Ерөө болон Дулаанхаан сум/, Туул /Улаанбаатар хот болон Алтанбулаг сум/, Хэрлэн /Мөнгөнморьт сум Багануур дүүрэг/, Ховд /Мянгад сум/ орчимд голууд үерийн түвшинг 5-55 см даван үерлэсэн хэвээр байна.

Маргааш буюу 30-ны өдөр усны түвшин Туул гол Алтанбулаг сум орчимд 10 см, Хараа гол Дархан хот орчимд 10 см, Хэрлэн гол Өндөрхаан сум орчимд 10 см тус тус нэмэгдэх төлөвтэй байна.

Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, аялж, амарч, зугаалж яваа ард иргэд үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голд зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг анхааруулж байна.

ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Голын салаанд усанд боогдсон хүмүүсийг зөөвөрлөн аюулгүй байдлыг ханган ажиллалаа. 2026-06-25

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XI хуралдаанаар хотын нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх асуудлуудыг хэлэлцлээ 2026-06-26

Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа 2026-06-26

НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо 2026-06-26

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд 2026-06-26

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна! 2026-06-30

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа гэж өнөөдөр мэдэгдлээ. 2026-07-01

Үндэсний их баяр наадмаар автобус 6 чиглэлд үнэ төлбөргүй үйлчилнэ 2026-07-01

УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн нартай уулзлаа 2026-07-01

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тангараг өргөлөө 2026-07-01

Нотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ 2026-07-01