Умард Солонгос руу автобус хулгайлан буцахыг оролдсон дүрвэгчийг саатуулжээ
Автобус хулгайлан Умард Солонгос руу буцахыг оролдсон дүрвэгчийг Өмнөд Солонгосын цагдаа нар саатуулжээ.
Уг эрэгтэйг хоёр Солонгосыг тусгаарладаг Нэгдлийн гүүрэн дээр саатуулсан байна. Тэрбээр гүүрийг хамгаалж байсан цэргүүдийн зогс гэсэн шаардлагыг үл тоомсорлож, гүүрний хаалтыг мөргөжээ.

