БНСУ-д батарейны үйлдвэрт гал гарсны улмаас олон иргэд амиа алджээ.
Өчигдөр буюу даваа гарагийн 17:00 цагийн байдлаар Хвасон дахь батарейны үйлдвэрт гарсан галын улмаас наад зах нь 16 хүн нас барсан нь тогтоогдсон бөгөөд эцсийн байдлаар амиа алдагсдын тоо 20 гаруй болж нэмэгдсэн байна. Галын улмаас сураггүй болсон 23 хүний 20 нь гадаадын иргэн болох нь тогтоогджээ

