Монгол мэдээ

“Эрдэнэс Монгол” ХХК, БНСУ-ын Эрчим хүчний судалгааны хүрээлэн хамтран ажиллана

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа, БНСУ-ын Эрчим хүчний судалгааны хүрээлэн (СЭХСХ)-гийн Ерөнхийлөгч Жонг Нам Кимтэй өчигдөр цахимаар уулзав. Уулзалтаар нүүрсний чанарыг сайжруулж, эдийн засгийн өгөөжийг нэмэн байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд

Ю.Цэдэнбал агсныг цагаатгах шийдвэр гаргалаа

Ю.Цэндэнбал агсныг хэлмэгдсэнд тооцуулж, цагаатгуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцлээ. Улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ гэж Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэн

Монгол Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 7 хоногийн нөөцтэй

Монгол Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 7 хоногийн, Улаанбаатар хотод 5 хоногийн ердийн нөөцтэй, нийлүүлэлт хэвийн байгааг УУХҮЯ-наас мэдээлэв. Тодруулбал, БНХАУ-аас өнгөрсөн сарын 27-ноос энэ сарын 2-нд 200 вагон буюу 10 131 тонн, өнгөрсөн сарын 27-30-нд ОХУ-аас 1 573 тонн шатахуун орж ирсэн

ДОРНЫН ЗУРХАЙ: Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 2021 оны аравдугаар сарын 06. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 30. Буд гараг. Тугчин одтой, найман цагаан мэнгэтэй улаагчин гахай өдөр. Өдрийн наран 6 цаг 58 минутад мандан, 18 ц

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

Нийслэлд өдөртөө багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 12-14 хэм дулаан байна. Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2021 оны 10 сарын 06-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Б.Батцэцэг сайд Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн сайд нарын уулзалтад оролцов

Барбадос Улсын Бриджтаун болон Швейцарын Холбооны Улсын Женев хотноо НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (НҮБ-ын ХХБХ)-ын “Тэгш бус байдал, эмзэг байдлаас бүгдийг хамарсан хөгжил цэцэглэлт хүртэл” 15 дугаар чуулган болж байна. Энэ сарын 7-ныг хүртэл үргэлжлэх уг чуулганыг Кени Улсын

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багш нарын баярт зориулж мэндчилгээ дэвшүүллээ

Эрхэм хүндэт эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгчид ээ, Боловсролын салбарын үе үеийн нийт ажилтнууд аа, Багшийн эрдмээр мэдлэг оюунд тэмүүлж яваа сурагч, багачууд, оюутан залуус аа, Монголын ирээдүй үеийг соён гэгээрүүлэх, сурган хүмүүжүүлэх хүндтэй үйлсэд зүтгэж байгаа Та бүхэндээ багш нары

Байнгын хороогоор энэ сард хэлэлцэх хууль тогтоомжийн төслүүдийн цаглаварыг баталлаа

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны намрын ээлжит чуулганы анхны хуралдаан өнөөдөр /2021.10.05/ 12 цаг 10 минутад 52.9 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат хуралдааны эхэнд эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудаа сурган хүмүүжүүлэх үйлсэд эрдэм оюун, ухаан бодол, сэтгэл зү

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд хилчид нэгдэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Нэг тэрбум” мод тарих үндэсний хөдөлгөөнд хилийн 0151 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн нэгдэж, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Баруун салаа Бумбатын булагт нийт 710 модны нүх ухаж бэлтгэлээ. Бүх нийтээр мод тарих өдрийг

БНСУ-ын виз гаргуулахаар 5.123.000 төгрөгийг залилуулжээ.

Иргэн У энэ оны 02 дугаар сарын 09-ний өдөр БНСУ-ын виз гаргуулахаар 5.123.000 төгрөгийг дансаар шилжүүлж залилуулсан гэх хэргийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид илрүүллээ. Уг хэрэгт 27 настай А-г холбогдуулан шалгаж байна. Энэ хэрэгтэй холбогдуулан иргэдийг алб

Вашигтон, Торонтод “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа болно

“Монголын Худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёл” чуулган АНУ-ын Вашигтон болон Канад улсын Торонто хотод болох гэж байна. Тодруулбал, Монголын “Экспорт, олон улсын худалдааны төв” ТББ-аас уламжлал ёсоор зохион байгуулах тус чуулган ирэх сарын 15-25-нд болно. Вашингтон хотын

Шинжилгээгээр коронавируст халдварын 2225 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2225 хүн коронавирусээр халдварласан нь батлагдлаа. Энэ нь өчигдрийнхөөс  724 тохиолдлоор олон үзүүлэлт юм. Шинээр илэрсэн тохиолдлын нэг нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол 1015 нь Улаанбаатар хотод, 1210 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Төв айм

Д.СУМЪЯАБАЗАР: Мянган боломжийн түлхүүрийг атгуулагч багш танд баярын мэнд хүргэе

Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн мэргэд соён гэгээрүүлэгчид ээ! Та бүхэндээ эрдэм номын эрхэм чухаг үйл хэргийг түүчээлэн манлайлж, оюун мэдлэгийн охь ундарга болсон эрдэм боловсролыг түгээн дэлгэрүүлж, сурган хүмүүжүүлэх их үйлсийг хүн чанар, хүнлэг сэтгэлээр өвлүүлэн үлдээж буй х

Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Баярсайхан Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух анхны Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенкод Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайд Б.Баярсайхан Итгэмжлэх жуух бичиг гардуулах үеэрээ Монгол, Беларуси

“Сүлд” виртуал музейн нээлт өчигдөр боллоо.

Монгол Улсад Хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг угтан байгуулсан “Сүлд” виртуал музейн нээлт өчигдөр боллоо. “Сүлд” музей нь Монгол Улсын хамгийн анхны бүрэн хэмжээний виртуал музей гэдгээрээ онцлог

БНӨСУ-д энхийг сахиулах мотобуудлагын батальоны хэрэгцээнд 34 авто болон хуягт техникийг хүргүүлнэ

Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ын Энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны хэрэгцээнд ашиглагдах 34 нэгж авто болон хуягт техникийг ажиллагааны газар оронд тээвэрлэн хүргүүлэхээр гэрээт Олон

Японы шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулжээ

Японы эрх баригч Либерал Ардчилсан намын дарга, Гадаад хэргийн сайд асан Кишида Фүмио тус улсын 100 дахь Ерөнхий сайд болсонтой холбогдуулан шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг даваа гарагт танилцууллаа. Засгийн газрын бүрэлдэхүүнийг сайд нарын танхимын шинэ ерөнхий нарийн бичгийн дарга Мацүно Хир

“Камертон” хамтлаг энэ сарын 15-нд тоглоно

“Камертон” хамтлаг энэ сарын 15-нд “Zaisan event hall”-д The Night with Camerton (Mini concert) тоглолтоо хийнэ.   Тус хамтлаг үүсгэн байгуулагдаад 26 жил болж байгаа бөгөөд цар тахалтай холбоотойгоор хойшлогдоод байсан мини концертоо ийнхүү үнэнч фэйнүүддээ бэлэг бар

Хөгжлийн банк: Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг 1000 мод тарих аян эхлүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы үеэр Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж, Монгол Улс 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарихаар үндэсний хөдөлгөөн өрнүүлэхээ мэдэгдсэн. Монгол Улс

Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Т.Доржханд нар УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Монгол Улсын Их Хурлын 2011 оны хоёрдугаар сарын 10-ны10 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтла

ДОРНЫН ЗУРХАЙ: Байшингийн суурь тавихад сайн.

Өнөөдөр аргын тооллын 2021 оны аравдугаар сарын 05. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 29. Ангараг гараг. Харцага одтой, есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр. Өдрийн наран 6 цаг 57 минутад мандан, 18 ца

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчидад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаарна. 2021 оны 10 сарын 05-ны 08 цагаас 20 цаг  хүртэл: Ихэнх нутгаар солигдмол  үүлтэй. Хур тунадас орохгүй.  Салхи ихэнх нутгаар  баруун өмн

Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив

Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн нар УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Газрын тухай хуульд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг Иргэний хуульд заасан агуулгаар тодорхойлж чад

Шинжилгээгээр коронавируст халдварын 1501 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1501 хүн коронавирусээр халдварласан нь батлагдлаа. Энэ нь өчигдрийнхөөс 310 тохиолдлоор цөөн үзүүлэлт юм. Шинээр илэрсэн тохиолдлын нэг нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол 751 нь Улаанбаатар хотод, 749 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Завхан аймагт х

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Энэ сарын 03-ны Ням гарагт нийслэлийн хэмжээнд I тунд 19, II тунд 70, нэмэлт сэргээх тунд 429, нийт 518 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.7 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 16 хувь байна. Зорилтот бүл

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд

Өнөөдөр /2021.10.04/ Улаанбыаатарт ажиллах шинжилгээний цэгүүдийг танилцуулж байна.

Цэцэрлэг, сургуулийн хөгжмийн багш нарыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа.

Цэцэрлэг, сургуулийн хөгжмийн багш нарыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа. Монгол Улсын хэмжээнд байгаа 1700 гаруй багш нарын төлөөлөл болгож эхний ээлжинд аймаг, дүүрэг бүрээс дөрвөн багш буюу нийт 120 багшийг энэхүү сургалтад хамруулав. Сургалтын багшаар Төрийн соёрхолт, зууны манлай б

Худалдааны салбарын нийт борлуулалт 21.7 хувиар нэмэгдлээ.

Худалдааны салбарын нийт борлуулалт энэ оны эхний 7 сард 14.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.5 (21.7 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Үүнд өмнөх оны мөн үеийнхээс шатахууны жижиглэн худалдаа 14, бөөний худалдаа 28.5, хүнс, ундаа, тамхины бөөний худалдаа 21.6, хүнсний төрөлжсөн д

М.Лхагвагэрэл Ослогийн ДАШТ-ий хүрэл медальтан болов.

“Токио-2020” олимпын чөлөөт бөхийн 125 кг жинд 5 дугаар байрын шагналт, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын болон 23 хүртэлх насны Азийн АШТ-ий мөнгөн медальт, Үндэсний шигшээ баг, “Даян” дэвжээ, “Жем Интернэшнл” компанийн тамирчин ОУХМ Мөнхтөрийн

“e-Mongolia” шинэчилсэн хувилбараа иргэд, олон нийтийн хэрэглээнд нэвтрүүллээ.

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” шинэчилсэн хувилбараа иргэд, олон нийтийн хэрэглээнд нэвтрүүллээ. Шинэчилсэн “e-Mongolia” хувилбарт иргэн бүрд Digital ID үүсгэснээр иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийг цахим хэлбэрт шилжүүлэв. Ингэс