Латвиас Монголд ирэх ачаанаас их хэмжээний тамхи илэрчээ
ОХУ-ын Наушки төмөр замын боомтын Гаалийн мэргэжилтнүүд Латвиас Монгол явж байсан ачааны галт тэргээс нууц агуулах илрүүлжээ.
Галт тэрэгний вагоны тулгуур төмрийг цоолон, NZ Gold тамхи 1087 хайрцгийг нуусан байсан байна. Тамхийг хэсэг хэсгээр нь скочдон, хооронд нь олсоор холбосон байжээ.
