Гадаргууг хэрхэн халдваргүйжүүлж, цэвэрлэх вэ?
            
                        
                        
                        
                
	- Ахуйн хэрэглээний бээлий өмсөх
 
	- Эхлээд саван, угаалгын нунтагтай уусмалаар цэвэрлэх
 
	- Дараа нь халдваргүйжүүлэх  уусмалаар арчих
 
	- 1 литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийж бэлтгэх
 
	- Халдваргүйжүүлэлтийн уусмалыг цэвэрлэгээ хийх бүрт шинээр бэлтгэх
 
	- Халдваргүйжүүлэх бодисуудыг хольж хэрэглэхгүй байх
 
	- Хлор агуулсан халдваргүйжүүлэх бодисыг нарны гэрэл тусахгүй, битүү газар хадгалах
 
	- Гэрлийн унтраалга, ор, сандлын түшлэг, хаалганы бариул, хонх, ширээ, тосгуур зэрэг гар байнга хүрдэг эд зүйлсийг өдөрт 2-оос доошгүй удаа цэвэрлэх
 
	- Шал, суултуур, гутлын тавиур, гутлын ул, шалавч зэрэг бохирдол ихтэй эд зүйлсийг  өдөрт 3-аас доошгүй удаа цэвэрлэх
 
	- Бохирдол багатай хэсгээс эхлэн дээрээс доош чиглүүлэн цэвэрлэх
 
	- Коронавирус нь хатуу гадаргуу дээр 72 цаг хүртэл хадгалагдаж халдвар тараах эрсдэлтэй тул дээрх зөвлөмжийг заавал баримтлаарай.
 

             
            
            
                            
                                     
        
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.