Уруйн үер буух нөхцөл бүрдсэнийг онцгойлон анхаарууллаа

Уруйн үер буух нөхцөл бүрдсэнийг онцгойлон анхаарууллаа

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар түр зуурын бороо орж, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр, Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн, Халх, Улз голын усны түвшин богино хугацаанд огцом ихсэж байна.

Иймд хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул гол мөрний эрэг хөвөө, хөндийгөөр суурьших айл өрх, аж ахуйн нэгж байгууллага үер усны аюулаас болгоомжтой байхыг ЦУОШГ-аас онцгойлон анхаарууллаа.

Хөвсгөлийн уулсаас усжих Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Шарын гол, Сэлбэ, Улиастай, Хангай нуруунаас эхтэй Хөгшин Орхон, Богд, Таац, Заг голын усны түвшин өчигдөрийнхөөс 5-30 см нэмэгдэж, Тэрэлж, Сэлбэ, Туул гол Босгын гүүр орчимд олон жилийн дундаж түвшинг 25-30 см давлаа. Мөн Улз гол үерийн аюултай түвшинд хүрсэн хэвээр байгаа аж.

Өглөөний 8:00 цагийн мэдээгээр маргааш Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 35 см, Хараа гол Дархан хот орчимд 20 см тус тус нэмэгдэх хандлагатай байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцуулна 2025-08-18

Улаанбаатар хотод нүхэн гарц барих ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 2025-08-18

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр БНСУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 2025-08-20

Солонгос судлалын олон улсын эрдэм шинжилгээний хуралд 120 гаруй эрдэмтэн, судлаач оролцож байна 2025-08-20

АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ 2025-08-21

Уруйн үер буух нөхцөл бүрдсэнийг онцгойлон анхаарууллаа 2025-08-21

Үерийн аман дээр буусан айл өрхийг нүүлгэн шилжүүлсний дараагаар далан барих ажлыг эхлүүлнэ 2025-08-22

ТӨРИЙГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОХ ЗОРИЛГОТОЙ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЖ, АЖИЛДАА ШУУРХАЙЛАН ОРЛОО 5 цагийн өмнө

Маргааш тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 5 цагийн өмнө

Үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхаарууллаа 5 цагийн өмнө