Үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхаарууллаа

Наймдугаар сарын 24-ний өдрийн байдлаар Сэлэнгэ /Хялгант тосгон/, Эг /Хантай баг/, Ерөө /Дулаанхаан сум/, Шарын гол, Туул /Алтанбулаг/ зэрэг голуудын усны түвшин өдрийнхөөс 10-45 см нэмэгдэж, Туул гол Алтанбулаг сум, Улз гол Дашбалбар сум орчимд үерийн түвшинг 10-35 см даван үерлэж байна.
Маргааш буюу наймдугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум орчимд усны түвшин 10 см, Туул гол Лүн сум орчимд 40 см орчим тус тус нэмэгдэх хандлагатай байна.
Иймд дээрх голуудын эрэг хөвөө, хөндийгөөр суурьших айл өрх, аж ахуйн нэгж байгууллага үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.