Өрхийн эрүүл мэндийн төвүүд 20:00 цаг хүртэл ажиллана

Өрхийн эрүүл мэндийн төвүүд 20:00 цаг хүртэл ажиллана

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт өнгөрсөн долоо хоног буюу энэ сарын 17-ноос эрс нэмэгдээд байна. Үүнтэй холбогдуулан ХӨСҮТ вирус судлалын шинжилгээ хийж, шинжилгээгээр орчилд томуугийн А хүрээний вирус илэрчээ.

Энэ талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцоож ярихдаа, “Нийслэлийн эрүүл мэндийн газраас харьяа эрүүл мэндийн байгууллагад өнөөдрийн байдлаар 1200 гаруй орыг нэмж дэлгээд байна. Цаашид томуу, томуу төст өвчний дэгдэлтийн оргил ачааллын үед орны тоог 1500-гаас дээш нэмэхээр төлөвлөн ажиллаж байна. Харьяа эрүүл мэндийн байгууллагын хүлээн авах яаралтай тусламжийн тасагт өнгөрсөн шөнийн байдлаар 2420 хүн үйлчлүүлсэн нь өмнөх өдрийнхөөс 200 тохиолдлоор өссөн үзүүлэлттэй байна. Мөн нийслэлийн Түргэн тусламжийн төв буюу 103-т өнгөрсөн шөнө 2787 дуудлага ирж, гэрийн үзлэгийг хийсэн. Энэ нь өмнөх өдрийнхөөс 23 хувийн өсөлттэй байна" гэв. 

Мөн энгийн үед ирсэн дуудлагын 30 хувийг хүүхэд, 70 хувийг насанд хүрэгч эзэлдэг бол өнөөдрийн байдлаар энэ харьцаа 50:50 болж өөрчлөгджээ. Иймээс өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. Түүнчлэн дүүргүүдийг бүсчилж, бүс тус бүрд ӨЭМТ болон хүүхдийн кабинетыг уртасгасан цагаар ажиллуулахаар бэлтгэл хангаж байгаа аж.

Цагийн хуваарь:

  • Ажлын өдөр: 08:30-20:00 
  • Амралтын өдөр: 11:00-18:00 
  • Бүх нийтийн амралтын өдөр: 11:00-17:00 цаг хүртэл ажиллана.

НЗДТГ-ын мэдээлснээр, Засгийн газраас хүүхэд нь томуу, томуу төст өвчнөөр өвдсөн тохиолдолд эцэг, эхэд тав хүртэл хоногийн цалинтай чөлөө олгох шийдвэр гаргасан. Иймд хүүхэд халуурах, ханиад хүрэх зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа ӨЭМТ-д үзүүлж, эмчийн хуудсыг үндэслэн цалинтай чөлөө авах боломжтой юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртсэн эрхмүүд 2025-11-21

Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 2025-11-21

Эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. 2025-11-21

ТОХИОЛДЛЫН УДИРДЛАГЫН БАГ ШУУРХАЙ ХУРАЛДАЖ БАЙНА 2025-11-23

"Silk Way Star" шоуны ялагчаар Монголын дуучин тодорлоо 2025-11-23

Өрхийн эрүүл мэндийн төвүүд 20:00 цаг хүртэл ажиллана 2025-11-24

Ерөнхий сайд Г.Занданшатар халдвар, хамгааллын дэглэмийг бүх шатанд сахих үүрэг өглөө 2025-11-24

Төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг хууль ёсны өвлөгчид нь олгохоор боллоо 22 цагийн өмнө

Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 2025-2029 оны гишүүнээр сонгогдлоо 7 цагийн өмнө

Ардын багш Сэндэнжавын Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 6 цагийн өмнө

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүллээ 6 цагийн өмнө