Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүллээ

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 21-ний өдрийг дуусталх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 51,451 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 1,031 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 581 хэрэг шинээр нээж, 290 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 105, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 77, Өмчлөх эрхийн эсрэг 76, Хүний амьд явах эрхийн эсрэг 7, Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг тус бүр 6, Авлигын гэмт хэрэг 5, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 3, Эдийн засгийн гэмт хэрэг, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг тус бүр 2, Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг 1 байна. 

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал

  • О.П нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа хуурамч бичиг баримт бүрдүүлэн бусдад цалин хөлс, урамшуулал, ээлжийн амралтын мөнгө олгосон, засвар хийх тендер зарлаж төлбөрийг нэр бүхий компани луу шилжүүлсэн ч засварын ажлыг алба хаагчдаар гүйцэтгүүлсэн зэрэг хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,
  • Б.А нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдад илүү цалин олгосон, гэр бүлийн хамаарал бүхий хүнийг сонгон шалгаруулалтгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажилд томилсон, бусдаас үнэ бүхий зүйл авч өөртөө болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,
  • Х.Н нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа улс хоорондын ачаа тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компаниудын захирлаас хахууль авч өөртөө болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
  • З.Б нь НҮБ-ын 1961 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын I жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, шуудан илгээмжээр дамжуулан хүлээн авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3.3 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд, 
  • Ц.А нь НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ын I жагсаалтад багтсан хориглосон сэтгэцэд нөлөөт эмийг Б.Ц, Б.Т, С.Т нараас худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар худалдан авч, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1,2 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд, 
  • М.Г нь бусадтай бүлэглэн машин механизм, тоног төхөөрөмж ашиглан Ойн болон усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагт хамаарах 859.4 метр квадрат талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсны улмаас байгаль орчинд хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 /Байгаль орчныг бохирдуулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өрхийн эрүүл мэндийн төвүүд 20:00 цаг хүртэл ажиллана 2025-11-24

Ерөнхий сайд Г.Занданшатар халдвар, хамгааллын дэглэмийг бүх шатанд сахих үүрэг өглөө 2025-11-24

Төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг хууль ёсны өвлөгчид нь олгохоор боллоо 22 цагийн өмнө

Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 2025-2029 оны гишүүнээр сонгогдлоо 7 цагийн өмнө

Ардын багш Сэндэнжавын Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 6 цагийн өмнө

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүллээ 6 цагийн өмнө

Казахстан улсын Ерөнхийлөгч К.Токаев дуучин Ж.Мишээлийг "Найрамдал-II" одонгоор шагналаа 5 цагийн өмнө

Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 3 цагийн өмнө

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна 2 цагийн өмнө

Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 2 цагийн өмнө