Монгол, БНСУ-ын жижиг, дунд үйлдвэрлэлийн эко-инновацын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Монгол, БНСУ-ын жижиг, дунд үйлдвэрлэлийн эко-инновацын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Ази-Европын уулзалт (АСЕМ)-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн эко-инновацын төв хооронд “Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн эко-инновацын үйл ажиллагааг дэмжих” Харилцан ойлголцлын санамж бичгийг өнөөдөр байгууллаа.

Энэхүү санамж бичиг нь Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн “ногоон” өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, нүүрстөрөгч багатай, байгальд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжих зорилготой.

АСЕМ-ийн Жижиг, дунд үйлдвэрлэлийн эко-инновацын төв нь АСЕМ-ийн 8 дугаар Дээд хэмжээний уулзалтаар байгуулагдсан бөгөөд гишүүн орнуудын дунд эко-инновацын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх, хөгжиж буй орнуудын ЖДҮ эрхлэгчдийн “ногоон” шилжилтийг дэмжих үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

БОУАӨЯ нь байгаль орчны бохирдол, доройтлыг бууруулах, байгалийн нөөцийг зохистой ашиглах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр төрийн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд талууд дараах чиглэлээр хамтран ажиллана. Үүнд:

-Монгол, БНСУ-ын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн “ногоон” өрсөлдөх чадварыг бэхжүүлэх;

-Хүлэмжийн хийн ялгарлыг тооцоолох, хэмжих чадавхыг нэмэгдүүлэх;

-Нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, тэглэх үйл явцад ЖДҮ эрхлэгчдийг татан оролцуулах хамтын ажиллагааг хөгжүүлэх;

-Эко-инновацын шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх;

-Эко-инновацын сургалт, семинар, дамжаа, хурал, арга хэмжээг хамтран зохион байгуулах;

-Хоёр улсын аюулгүй байдал, үндэсний ашиг сонирхолд нийцсэн шаардлагуудыг хангаж ажиллана.

Санамж бичиг нь талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хоёр жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд хэрэгжилтийн явцыг жил бүр хамтран үнэлж, шаардлагатай бол хугацааг сунгана гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын тэргүүн хатагтай асан 1.8 жил хоригдох ял сонслоо 2026-01-28

Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө 2026-01-28

Хэрэглээний болон цахим аппликэйшнээр олгодог зээлийн давхардлыг бууруулна 2026-01-29

“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. 2026-01-29

БНСУ-тай эрүүл мэндийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2026-01-30

Монгол, БНСУ-ын жижиг, дунд үйлдвэрлэлийн эко-инновацын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2026-01-30

Нипах вирус дэгдсэн бүс нутгаар зорчихгүй байхыг ГХЯ-наас анхаарууллаа 2026-01-30

Вьетнам Улсад ямааны мах нийлүүлж эхэллээ 2026-01-30

Н.Учрал: Орон нутгийг дэмжсэн бодлогын цөм нь орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэнэ 2026-02-01

Улсын заан Ц.Мягмарсүрэнгийн нэрэмжит барилдаанд О.Хангай аварга түрүүллээ 2026-02-01

Мэргэжлийн сумогийн 73 дахь аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн зодог тайлах ёслол боллоо. 2026-02-02