Нипах вирус дэгдсэн бүс нутгаар зорчихгүй байхыг ГХЯ-наас анхаарууллаа

Нипах вирус дэгдсэн бүс нутгаар зорчихгүй байхыг ГХЯ-наас анхаарууллаа

Энэтхэг, Бангладеш Улсад Нипах вирус дэгдсэнтэй холбогдуулан халдварын тохиолдол бүртгэгдсэн бүс нутгаар зорчихгүй байхыг ГХЯ-наас анхаарууллаа.

Мөн халдварын өндөр эрсдэлтэй бүс нутгаар аль болох зорчихгүй байх, эрүүл мэндийн байгууллагуудын албан ёсны мэдээллийг дагаж мөрдөх, хувийн халдвар хамгааллын дэглэмийг сайтар хангахыг зөвлөж байна. Дэлхийн бусад орнуудад уг халдварын шууд тархалт бүртгэгдээгүй ч олон улсын эрүүл мэндийн байгууллагууд хяналтыг чангатгаж, зарим улсын нисэх буудлууд зорчигчдод эрүүл мэндийн тандалт хийж эхэлсэн байна

Дээр дурдсан бүс нутагт зорчиж буй Монгол Улсын иргэд консулын туслалцаа болон мэдээлэл, зөвлөгөө хэрэгтэй бол Гадаад харилцааны яамны +976-72774444 дугаарын шуурхай утас, consul@mfa.gov.mn цахим шуудан, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Элчин сайдын яамны +91 92660 25777 дугаарын шуурхай утас болон delhi@mfa.gov.mn цахим шуудангаар холбогдох юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө 2026-01-28

Хэрэглээний болон цахим аппликэйшнээр олгодог зээлийн давхардлыг бууруулна 2026-01-29

“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. 2026-01-29

БНСУ-тай эрүүл мэндийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2026-01-30

Монгол, БНСУ-ын жижиг, дунд үйлдвэрлэлийн эко-инновацын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2026-01-30

Нипах вирус дэгдсэн бүс нутгаар зорчихгүй байхыг ГХЯ-наас анхаарууллаа 2026-01-30

Вьетнам Улсад ямааны мах нийлүүлж эхэллээ 2026-01-30

Н.Учрал: Орон нутгийг дэмжсэн бодлогын цөм нь орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэнэ 2026-02-01

Улсын заан Ц.Мягмарсүрэнгийн нэрэмжит барилдаанд О.Хангай аварга түрүүллээ 2026-02-01

Мэргэжлийн сумогийн 73 дахь аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн зодог тайлах ёслол боллоо. 2026-02-02

Ухаалаг камерын системээр зам тээврийн осол, саадыг хугацаа алдалгүй илрүүлж байна 2026-02-02