Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, жороо морины уяачид, үндэсний шагайн харваачдад улсын цол олгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. 

Хурдан морины салбар хорооны орлогч дарга, хурандаа Г.Ялалт ярихдаа “Мэргэжлийн холбоодын ирүүлсэн тогтоол, саналуудыг судлан үзэж болзол хангасан уяачдад цол олгоход бэлтгэж байна. Жороо морины уяачдад цол олгоогүй 14 жил болсон. Уяачдад улсын цол олгохдоо холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг чанд мөрдөн, тогтоосон болзлыг бүрэн хангасан уяачдыг шалгуурын дагуу үнэлж, шийдвэрлэхээр тусгасан. Энэ дагуу мэргэжлийн холбоодын ирүүлсэн тогтоол, саналуудыг судалж, болзол хангасан уяачдад цол олгуулахаар танилцуулж байна” гэв.
Улмаар үндэсний их баяр наадмаар улсын цолны болзол хангасан хурдан морины уяач, жороо морины уяач, үндэсний шагайн харваачдад Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2, 16.5.3-т заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэхээр боллоо.

Түүнчлэн баяр наадам зохион байгуулах төсөв, хүндэтгэлийн концертын найруулагчийг сонгон шалгаруулах, гадаад улсад зохион байгуулах баяр наадмын ажлын хэсэг гарсан талаар болон ажлын төлөвлөгөө, нөхцөл байдалтай холбоотой 40 асуудлын талаар танилцуулж, хэлэлцсэн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ЗГ: Импортлох, экспортлох согтууруулах ундааны чанар, аюулгүй байдалд хяналт тавина 2026-02-04

Төрийн байгууллагын үйл ажиллагааг илүү нээлттэй, хяналттай болгоно 2026-02-04

Унгарын ОТП банк Монголд үйл ажиллагаа явуулах хүсэлтээ илэрхийллээ 2026-02-05

Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хурал энэ боллоо 2026-02-05

Өнгөрсөн 2025 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 21.6 хувиар өсжээ 2026-02-05

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна 2026-02-05

Нөөцийн махыг жижиглэнгээр болон өргөтгөсөн худалдаагаар борлуулж байна 2026-02-05

УИХ-ын дарга Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзав 2026-02-05

УИХ-ын дарга Н.Учрал БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзлаа 2026-02-06

Аймгийн эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийг нийлүүлнэ 2026-02-06

Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдийг баривчиллаа 2026-02-06