Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдийг баривчиллаа

Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдийг баривчиллаа

Цагдаагийн байгууллагаас мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр явуулсан арга хэмжээний хүрээнд иргэдийн малыг хулгайлж, бэлчээрт нядалсан гэмт этгээдүүдийг илрүүлэн баривчиллаа.

Тодруулбал, А нарын бүлэг этгээдийг 2025 оны 11 дүгээр сараас хойш Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Мөнххаан, Уулбаян сумдын нутаг дэвсгэрт 13 удаагийн үйлдлээр иргэдийн 17 бод, 9 бог малыг бэлчээрт нь нядалж, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоод байна.

Уг этгээдүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд:

1.Бусдын малыг хулгайлсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.олон тооны мал хулгайлж;
2.2.бүлэглэж;
2.3.улсын хилээр нэвтрүүлж;
2.4.машин механизм ашиглаж;
2.5.ноцтой хохирол, хор уршиг учруулж;
2.6.гойд ашиг шимт малыг хулгайлж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан.

Мал хулгайлах гэмт хэрэг нь малчдын амьжиргаа, эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой хохирол учруулдаг тул иргэд, малчид Та бүхэн малаа хариулгатай байлгаж, сэжиг бүхий этгээд, тээврийн хэрэгслийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдээлэх, гарал үүсэл тодорхойгүй мах, мал худалдан авах, тээвэрлэхээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна 2026-02-05

Нөөцийн махыг жижиглэнгээр болон өргөтгөсөн худалдаагаар борлуулж байна 2026-02-05

УИХ-ын дарга Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзав 2026-02-05

УИХ-ын дарга Н.Учрал БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзлаа 2026-02-06

Аймгийн эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийг нийлүүлнэ 2026-02-06

Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдийг баривчиллаа 2026-02-06

“Тусгай замын автобус/BRT” төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлууд үргэлжилж байна 2026-02-06

Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 2026-02-06

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ОХУ-д айлчилна 2026-02-06

Өсвөр үеийн жирэмслэлт бууруулах талаар хэлэлцүүлэг боллоо. 2026-02-06

Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа 2026-02-06