БНСУ-д Монгол Улсын 60 мянга гаруй иргэн оршин сууж байна

БНСУ-д Монгол Улсын 60 мянга гаруй иргэн оршин сууж байна

БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албаны мэдээгээр 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар БНСУ-д Монгол Улсын 60,008 иргэн оршин сууж байна.

Үүнээс эрэгтэй 27,124, эмэгтэй 32,884 байна.

Визийн ангиллын тхайд

C-3 ангиллын богино хугацааны аялал, жуулчлалын визтэй 15,912,

-D-2 ангиллын оюутны визтэй 13,194,

-D-4 ангиллын хэлний бэлтгэлийн визтэй 6,671,

- F-3 ангиллын гэр бүлийн дагалдан визтэй 4,665,

-E-9 ангиллын мэргэжлийн бус ажиллах хүчин визтэй 3,850 иргэн байна.

2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар визийн хугацаа хэтрүүлсэн, бичиг баримтын зөрчилтэй оршин сууж буй Монгол Улсын 14,481 иргэн байгаа нь нийт иргэдийн 24.1 хувийг эзэлж байна.

Үүнээс:

-C-3 ангилалын визтэй 9,807 иргэн буюу 66.8 хувь

-E-9 ангилалын визтэй 1,405 иргэн буюу 9.5 хувь,

-D-2 ангилалын визтэй 691 иргэн буюу 4.9 хувь,

-D-4 ангилалын визтэй 720 иргэн буюу 4.7 хувь.

БНСУ-д зорчсон Монгол Улсын иргэдийн тоо:

-2024 онд 150,201,

-2025 онд 176,080- 17.2 хувиар өссөн

-2026 оны 1 дүгээр сард 17,129 иргэн

Иргэд БНСУ-д оршин суух хугацаагаа нягтлан шалгаж, хэтрүүлэхгүй байх, хууль тогтоомж, дүрмийг нь дагаж мөрдөх, аливаа гэмт хэрэг, зөрчилд холбогдохооc урьдчилан сэргийлж, суугаа орны ёс заншилд хүндэтгэлтэй хандаж, хариуцлагатай аялахыг Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас зөвлөв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сар шинийн өдрүүдэд 12 байгууллага бэлэн байдалд ажиллана 2026-02-16

Жеффри Эпштейний хавтаст хэрэгт нэр нь дурдагдсан 300 гаруй алдартнуудын жагсаалтыг нийтэлжээ 2026-02-16

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. 2026-02-17

Сар шинийн баяраар ажиллах эрүүл мэндийн байгууллагуудын цагийн хуваарь 2026-02-17

Энэ сарын 20-оос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна 2026-02-17

БНСУ-д Монгол Улсын 60 мянга гаруй иргэн оршин сууж байна 2026-02-17

Сар шинийн барилдаанд улсын заан М.Лхагвагэрэл түрүүлжээ 2026-02-17

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв. 2026-02-18

Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна. 2026-02-20

Замын-Үүд авто замын боомт өнөөдрөөс хэвийн ажиллана 2026-02-22

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэдэд нэгж хувьцаанд 65.55 төгрөгийн ногдол ашиг олгоно 2026-02-23