Сар шинийн барилдаанд улсын заан М.Лхагвагэрэл түрүүлжээ

Сар шинийн барилдаанд улсын заан М.Лхагвагэрэл түрүүлжээ

Билгийн тооллын XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо.

Уг барилдаанд улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөх зодоглосноос Завхан аймгийн Яруу сумын харьяат, "Хилчин" спорт хороо, Завхан Даян дэвжээний бөх, гавьяат тамирчин улсын заан М.Лхагвагэрэл найм даван түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат "Аврагч" спорт хорооны бөх, улсын аварга О.Хангай долоо даван үзүүрлэв.

Их шөвгийн дөрөвт Увс аймгийн Ховд сумын харьяат, "Увс Нуур" дэвжээ, "Сүлд" спорт хорооны бөх, дархан аварга Н.Батсуурь болон Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, "Алдар" спорт хороо, Тэргүүн Богд дэвжээний бөх улсын арслан Э.Батмагнай нар шалгарч үлдлээ.

Түрүүлж үзүүрлэсэн бөхчүүдийн шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар нар гардуулан өгч, баяр хүргэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Жеффри Эпштейний хавтаст хэрэгт нэр нь дурдагдсан 300 гаруй алдартнуудын жагсаалтыг нийтэлжээ 2026-02-16

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. 2026-02-17

Сар шинийн баяраар ажиллах эрүүл мэндийн байгууллагуудын цагийн хуваарь 2026-02-17

Энэ сарын 20-оос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна 2026-02-17

БНСУ-д Монгол Улсын 60 мянга гаруй иргэн оршин сууж байна 2026-02-17

Сар шинийн барилдаанд улсын заан М.Лхагвагэрэл түрүүлжээ 2026-02-17

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв. 2026-02-18

Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна. 2026-02-20

Замын-Үүд авто замын боомт өнөөдрөөс хэвийн ажиллана 2026-02-22

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэдэд нэгж хувьцаанд 65.55 төгрөгийн ногдол ашиг олгоно 2026-02-23

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 7 нэмэгджээ 2026-02-23