Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 7 нэмэгджээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 7 нэмэгджээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.253 хүрээд байгаа бөгөөд  нийслэлд 11604, орон нутагт 2644 бүртгэгдсэн байна.  Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2026 оны хоёрдугаар сарын 23-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 7 нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 55 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайлбал, нийслэлд 35  хүн, хөдөө орон нутагт 20 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 12 хүн байгаа гэнэ.

Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5218 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3440, 5-9 насны 1823 хүүхэд, 15-19 насны 1772 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сар шинийн барилдаанд улсын заан М.Лхагвагэрэл түрүүлжээ 2026-02-17

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв. 2026-02-18

Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна. 2026-02-20

Замын-Үүд авто замын боомт өнөөдрөөс хэвийн ажиллана 2026-02-22

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэдэд нэгж хувьцаанд 65.55 төгрөгийн ногдол ашиг олгоно 2026-02-23

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 7 нэмэгджээ 2026-02-23

БНСУ-д хөдөлмөрийн гэрээт ажилтнаар 41 иргэнийг илгээжээ 2026-02-23

УИХ-ын дарга 20 багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгажээ 2026-02-23

Хамгийн тайван, аюулгүй орнуудын эхний тавд Монгол улс багтжээ. 2026-02-23

Монгол Улс, БНСУ цагаачлал, визийн бодлогын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар хэлэлцэв 11 цагийн өмнө

Монгол Улс, БНСУ-ын ГХЯ хоорондын Консулын XII зөвлөлдөх уулзалт болов 8 цагийн өмнө