С.Амарсайхан: Аж ахуй нэгжүүдийн хаасан дансыг нээнэ

С.Амарсайхан: Аж ахуй нэгжүүдийн хаасан дансыг нээнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдоод байгаа УИХ-ын гишүүн С.Амарсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр "Эдийн засаг зогсонги байгаа, ажлын байр хумигдсан, орлого буурсан, Аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа, эргэлтийн хөрөнгөгүй болсон, зах зээл дээр мөнгөний эргэлт байхгүй болсон энэ үед аж ахуйн нэгжүүд яалт ч үгүй орлогогүй болоод татвараа төлж чадахгүй байхад дансыг нь хааж байгаа нь хууль бус үйлдэл.

Шүүхийн шийдвэргүйгээр аливаа хувийн хэвшлийн өмч, обьектийг хаана гэдэг байж болохгүй зүйл. Данс нь нээлттэй байж л орлого нь орж ирнэ шүү дээ. Үүнийг хуулиар зохицуулах хэрэгтэй байна. Ер нь хууль бүгдэд тэгш үйлчилдэг байх ёстой. Ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй. Шударга ёс хуульдаа дарагддаг байх болохгүй.

Хууль зүйн сайд хэрэг зохиож ярихгүй. Хууль зүйн сайд хууль хэрэгжүүлж ажиллахыг шаардана. Хөлдөнгийн төлөө элдэв янзын шахалт дарамтыг үзүүлэхгүй, нээлттэй ажиллана. Хууль зөрчиж хулгай хийсэн эсвэл авлига хээл хахуультай холбогдсон бол түүнтэй тэмцэх ёстой. Хуулийн байгууллага хэн нэгнээс хараат бус хийх ёстой.

Гэмт хэрэг гарахаас өмнө урьдчилан сэргийлэлт хийх ёстой. Төрийн ордонд дотор хэрэг зохиож хэн нэгнийг гүтгэж, мөрдөгч байцаагч прокурор яллагч, шүүгч шиг ажиллаж болохгүй. Хууль зүйн дотоод хэргийн яам  хуулийн байгууллагыг уялдуулж ажиллана. Хууль бидэнд хангалттай байгаа. Үүнийг хэрэгжүүлж ажиллана. Шаардлагатай томилгоог хийнэ. Хэн ажиллаж чадаж байна тэр нь ажиллана. Би хэн нэгний сэлэм, жад байна гэж хэлэхгүй. Би  төрийн ордонд хэрэг ярихгүй” гэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Богдхан ууланд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026-04-02

Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв 2026-04-02

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа 2026-04-04

Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ 2026-04-04

Г.Эрхэмбаяр аваргын нэрэмжит барилдаан өнөөдөр болно 2026-04-05

С.Амарсайхан: Аж ахуй нэгжүүдийн хаасан дансыг нээнэ 2026-04-06

Шатахууны үнэ 2.5 дахин өсөж, валютын гадагшлах урсгал нэмэгдэж болзошгүй 2026-04-06

Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. 2026-04-07

Дэлхийн эрүүл мэндийн өдөр өнөөдөр тохиож байна. 2026-04-07

Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна. 2026-04-07

Гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл шинээр олголт 3.33 хувиар буурав 2026-04-07