Гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл шинээр олголт 3.33 хувиар буурав

Гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл шинээр олголт 3.33 хувиар буурав

Гадаадын иргэн, харьяатын газар 2026 оны нэгдүгээр улирлын байдлаар гадаадын 12298 иргэнд визийн зөвшөөрөл, 23413 иргэнд виз олгосон байна.

Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 3508 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл шинээр олгосон бол 9945 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгажээ. Харин 5153 иргэний оршин суух зөвшөөрлийг хасжээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт виз олголт 47.02, оршин суух зөвшөөрлийн сунгалт 34.19, хасалт 73.85 хувиар өссөн аж. Тэгвэл шинээр оршин суух зөвшөөрөл олголт 3.33 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

2026 оны гуравдугаар сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй 32983 гадаадын иргэн байна. Үүнээс хөдөлмөр эрхлэх 15337, хөрөнгө оруулах 5704, суралцах 5326, гэр бүлийн болон хувийн бусад зорилгоор 4193, цагаач 1757, шашны зорилгоор 133, албан хэргээр 533 гадаадын иргэн оршин сууж байгааг Гадаадын иргэн харьяатын газраас мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

С.Амарсайхан: Аж ахуй нэгжүүдийн хаасан дансыг нээнэ 2026-04-06

Шатахууны үнэ 2.5 дахин өсөж, валютын гадагшлах урсгал нэмэгдэж болзошгүй 2026-04-06

Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. 2026-04-07

Дэлхийн эрүүл мэндийн өдөр өнөөдөр тохиож байна. 2026-04-07

Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна. 2026-04-07

Гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл шинээр олголт 3.33 хувиар буурав 2026-04-07

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхийг Төрийн байгуулалтын Байнгын хороо 66.7 хувиар дэмжлээ 2026-04-07

Татварын хуульд аж ахуйн нэгж, иргэддээ боломж олгосон нэмэлт өөрчлөлт оруулж, яаралтай хэлэлцүүлэхийг үүрэг болгов 2026-04-08

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ 2026-04-08

Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв 2026-04-09

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2026-04-10