Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим системд мэдээллүүдийг нэгтгэнэ

Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим системд мэдээллүүдийг нэгтгэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим системийн төрөлжсөн мэдээллийн санд холбогдох мэдээллүүдийг нэгтгэж, өмчийн харилцаанд нэвтрүүлж ашиглах, сургалт зохион байгуулах, системийг хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангуулахыг зарим албан тушаалтнуудад үүрэг болголоо. Мөн,

-Төрийн болон орон нутгийн өмчийн болон оролцоотой бүх хуулийн этгээдийн эзэмшил, ашиглалтад байгаа эд хөрөнгө, хөрөнгө оруулалт болон компанийн засаглал, үйл ажиллагаа, холбогдох шийдвэр, хяналт шалгалт, гүйцэтгэлийн тайлан, мэдээлэл зэрэг хуулиар нийтэд нээлттэй мэдээлэхээр заасан бүх төрлийн мэдээллийг нэгдсэн цахим системд тухай бүр нэгтгэж хэвшүүлэх,

-Төрийн мэдээлэл солилцооны системээр дамжуулан төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим системд хуулийн этгээдийн бүртгэл, газар зүйн мэдээллийн сан, авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэл, санхүүгийн тайлан, улсын төсвийн хөрөнгө оруулалтын бүртгэл, статистикийн мэдээллийн сан зэрэг төрөлжсөн мэдээллийн санг холбож, мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгах, уялдаа холбоог хангах, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээд ашиглах, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх,

-Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим системээс үзүүлэх төрийн үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-mongolia.mn)-ээр дамжуулан хүргэх, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг иргэн, хуулийн этгээдэд ашиглуулах, шилжүүлэх, хувьчлах ажлыг цахим систем ашиглан хэрэгжүүлэхийг даалгав гэж ЗГХМОНХГ-аас мэдээлэв. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

12 сард болох бөхийн барилдааны хуваарийг танилцуулж байна 2025-12-02

Гадаадын иргэн, харьяатын газрын үйлчилгээний талаарх мэдээллийг АI чатботоос лавладаг боллоо 2025-12-02

Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны талаар хэлэлцэв 2025-12-02

ЭМИЙН ЧАНАРЫН ХЯНАЛТЫН ҮНДЭСНИЙ ЛАВЛАГАА ЛАБОРАТОРИ 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД АШИГЛАЛТАД ОРНО 2025-12-02

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн ажиллах журамд өөрчлөлт оруулав 2025-12-03

Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим системд мэдээллүүдийг нэгтгэнэ 2025-12-03

2025 оны өвлийн элсэлтийн шалгалт маргааш эхэлнэ 2025-12-03

ЗГ: Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа 2025-12-03

Н.Учрал: Монголын нийгэм хэн бүхэнд тэгш, хүртээмжтэй байх учиртай 2025-12-03

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдлээ 2025-12-04

Монгол, Италийн харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа 2025-12-04