Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдлээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны арванхоёрдугаар сарын 4-ний байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэгээр  нэмэгдлээ.  Эмнэлэгт 11 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайлбал, ХӨСҮТ-д 2 хүн, хөдөө орон нутагт 9 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5119 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3187, 5-9 насны 1771 хүүхэд, 15-19 насны 1735 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн ажиллах журамд өөрчлөлт оруулав 2025-12-03

Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим системд мэдээллүүдийг нэгтгэнэ 2025-12-03

2025 оны өвлийн элсэлтийн шалгалт маргааш эхэлнэ 2025-12-03

ЗГ: Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа 2025-12-03

Н.Учрал: Монголын нийгэм хэн бүхэнд тэгш, хүртээмжтэй байх учиртай 2025-12-03

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдлээ 2025-12-04

Монгол, Италийн харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа 2025-12-04

УИХ-ын дарга Н.Учрал ажлын хэсэг байгуулах тухай 58 захирамжийг хүчингүй болгов 2025-12-04

Монгол Улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн нээлт Ром хотноо боллоо 2025-12-04

Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа 2025-12-05

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа 2025-12-05