Цахилгааны төлбөрт МҮОНРТ-ийн хураамжийг албадан суулгахыг зогсоох өргөдөлд санал авч байна

Цахилгааны төлбөрт МҮОНРТ-ийн хураамжийг албадан суулгахыг зогсоох өргөдөлд санал авч байна

Монгол Улсын иргэдийн цахилгааны төлбөрт "Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз (МҮОНРТ)-ийн үйлчилгээний хураамжийг заавал төлбөр болгон нэмж суулгах зохицуулалт нь иргэдийн сонголт, эрх чөлөөг зөрчиж байна" гэх шүүмжлэлийг дагуулдаг. Тэгвэл иргэн М.Орхон D.parliament.mn сайт дээр "Цахилгааны төлбөрт МҮОНРТ-ийн хураамжийг албадан суулгахыг зогсоох" өргөдлийг санаачилжээ.

Одоогоор тус өргөдлийг 382 иргэн дэмжиж саналаа өгөөд байна. Иргэд энэ сарын 21-ны өдрийн 18:42 цаг хүртэл санал өгөх боломжтой бөгөөд 33000 иргэн санал өгвөл ажлын хэсэг байгуулагдах аж.

Өргөдлийг санаачлагч М.Орхон "Энэ шийдвэр нь олон нийтийн оролцоогүйгээр, ил тод бус хэлбэрээр хэрэгжиж эхэлсэн бөгөөд иргэн бүрийг тухайн үйлчилгээ ашигладаг эсэхээс үл хамааран төлбөр төлөхийг албадаж байгаа нь шударга бус, хууль ёсны үндэслэлгүй юм. Цахилгааны төлбөрт МҮОНРТ-ийн хураамжийг заавал суулгах практикийг шууд зогсоох, МҮОНРТ-ийн санхүүжилтийн ил тод, сайн дурын, хариуцлагатай механизмыг шинээр боловсруулах, Иргэдийн хэрэглээний төлбөрт хамааралгүй аливаа хураамж, татварыг нэмэхийг хориглох эрх зүйн зохицуулалт бий болгох" зэргийг шаарджээ.

Хэрэв та дэмжиж байвал доорх холбоосоор санал өгөх боломжтой: https://petition.parliament.mn/Detail?id=95878804-c0be-431a-995a-0c18db16d33f

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн нээлт Ром хотноо боллоо 2025-12-04

Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа 2025-12-05

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа 2025-12-05

Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай 370 вагон байна 2025-12-05

Хөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон тохиолдсон байна 2025-12-05

Цахилгааны төлбөрт МҮОНРТ-ийн хураамжийг албадан суулгахыг зогсоох өргөдөлд санал авч байна 2025-12-05

Н.Учрал: 18 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо 2025-12-05

Эдийн засгийн эрх чөлөөний тухай багц хуулийн төслийг хэлэлцлээ 2025-12-05

Г.Занданшатар: "Онцгой шугам" гэх авлига суурьтай арын хаалганы үйлдлээ таслан зогсоолоо. 2025-12-06